Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Горилогчдын гороо эхэллээ

2024/04/11
Уншигч та бүхэн анзаараад хараарай. Үсээ толийтол самнаад зангиа шахсан ах, гоё хувцас өмссөн эгч нар "сошлоор" дүүрэн болж уу? Гэнэт л номж уншдаг болж, хоолны шоунд орох хэмжээний хоол хийдэг ээ гайхуулж байна уу? Бүр эсвэл “ард түмэн” гэж цээжээ дэлдээд, ядарч байгааг нь гайхаад, тэнд оч гарвал л үсэрч очоод наалдаж байна уу? Оношийг нь та бараг гадарласан байх. Сонгуулийн үнэр ханхийсэн хавар цагт горилогчдын гороо эхэлсэн нь тэр.

Энэ жилийн сонгуульд горилогчид олширох нь аргагүй. Ордонд суух гишүүдийн тоо нэмэгдэж, тойрог томорсон. Ордонд 126 гишүүн суух тул горилогчид мэдээж “даблдаж” таарна. Нам нь тодотгосон ч бай, өөрийгөө тордсон ч бай хамаагүй олонд танигдаж байж суудалдаа залрах тул одоо юугаар ч хамаагүй танигдах шаардлага, хэрэгцээ урган гарч ирнэ. Эрх барьж байгаа намыхан, сөрөг нэртэй сөрөх хүчнийхэн ч яахав хүч, хөл хоёроороо танигддаг юм байж. Тэгвэл парламентад суудалгүй намынхан яахав, тэд ч бас танигдахыг хүснэ биз дээ. Тиймээс л яаж ч байсан хамаагүй танигдах хэрэгцээ гарч ирээд байгаа юм.
 
Бүр эсвэл “ард түмэн” гэж цээжээ дэлдээд, ядарч байгааг нь гайхаад, тэнд оч гарвал л үсэрч очоод наалдаж байна уу? Оношийг нь та бараг гадарласан байх. Сонгуулийн үнэр ханхийсэн хавар цагт горилогчдын гороо эхэлсэн нь тэр.

Гадаадад сурсан, хулгайчийг ол гэж бахирсан, ядарч байгааг халагласан, нийтлэл бичиж тодорсон, ухаан ярьж цэцэрхсэн, боловсрол ярьж гоёчилсон, стильтэй гэдгээ гайхуулсан, жендэр ярьж өрөвдүүлсэн, мал тоолж цодойсон горилогчдын тоо цөөнөөр тогтохгүй ихэснэ. Гэхдээ хүмүүс учир мэддэг болсныг горилогчид лав анзаарсангүй. Тэднийг гороолж байх хооронд Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг буцааж орхив. Шаардлага нь “мангар” байж болох ч бүгдийг нь буцаана гэдэг нь нэг зүйл хэлээд байгаа хэрэг. Олон жил баян болгоно гэж уриалсан нь өдгөө нэг эвслийн уриа болж, эрх баригчид нэг хүнд ногдох ДНБ-г 10000 болгоно гэж сайрхан, АН үндсээр нь өөрчилнө гэдгээ тунхаглаад, жижиг намууд Монголыг аврахаар хичээж байна. Нийгмийн цөөн ч болтугай хэсэгт танигдсан дүрээр Ерөнхий нарийнаа хийлгэж байгаа ч нам байна. Горилогчид одоо сайхан харагдаж, гоё үг хэлж байж болох ч тоглоомын дүрмийг эрх баригчид яг одоо хэлэлцэж байгааг саначихад гэмгүй.
 
Гэхдээ хүмүүс учир мэддэг болсныг горилогчид лав анзаарсангүй. Тэднийг гороолж байх хооронд Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг буцааж орхив. Шаардлага нь “мангар” байж болох ч бүгдийг нь буцаана гэдэг нь нэг зүйл хэлээд байгаа хэрэг. 

УИХ-ын чуулганы болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг шинэчлэн хэлэлцэж байгаа нь ерөөс тоглоомын дүрмийг тодорхой болгох гээд байгаа л хэрэг. Гишүүд асуулт, асууж үг хэлэхийг Бүлгийн хуралдаанаар шийдэж, арай мэддэг нэгнээр үгээ хэлүүлэх сонголт яригдаж байна. Нэг ёсондоо их мэдэгчдийг “арчих” нэг гаргалгаа. Гэхдээ иргэдийн тодорхой хэмжээний төлөөллөөр парламентад суусан гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлаж байгаа юм биш биз гэсэн асуулт гарч ирнэ. Бодлогоор бодлоо ярьдаг хүмүүсийг болиулж байгаа тул горилогчид гоё үг хэлсэн ч микрофоныг нь хаах гэж байгаа гэдгийг сонгогчид ойлгох учиртай.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он