Сэтгэгдэл 0

Загвар нэр хүндтэй “Прада” бренд “Капри Холдингс”-оос “Версаче” брендийг авахаар 1.3 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Италийн алдарт хоёр брендийн тэнгэр газар шиг ялгаатай байгаа нь хэлцлийг үр дүнд хүргэх шалтгаан болоод байна. Прада компани тансаг хэрэглээний зах зээлийн голлох тоглогч байхыг хүсэж байгаа бол Версаче сүүлийн хэдэн улирал дараалан алдагдалтай ажиллаж байна. Италийн энэхүү хоёр бренд нэгдсэнээр “LVMH”-тэй өрсөлдөх боломж бүрдэж байна гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр Донателла Версаче тус брендийн уран бүтээлийн захирлын албан тушаалаасаа огцорсон тухайгаа зарласны дараа хэлэлцээ эхэлжээ. Одоогоор брендийн шинэчлэл хийх эсэх, гаргадаг бүтээгдэхүүнүүдийг өөрчлөх эсэх нь тодорхойгүй байгаа ч бизнесийн моделийг нь өөрчлөх хүлээлттэй байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.