Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв

50 мин өмнө
О.Цогтгэрэл АН-ын даргаар ажиллаад нэг жилийн ойн дээрээ ирээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяа өөрийн цахим орчинд “Намынхаа төлөө чилээх үг” гэсэн нийтлэл тавьжээ. Уг нийтлэлд дурдсанаар бол АН-ын шинэ удирдлагууд өнгөрсөн хугацаанд намын эв нэгдлийг хангах нь бүү хэл, тэднийг хүлээн авч уулзах тал дээр тун хойрго байгаа бололтой. Тэрбээр өнгөрсөн хавар болсон намын дотоод сонгуулийг зохион байгуулахдаа олон жил намдаа зүтгэсэн ахмад гишүүдийг гадуурхаж, намын бүртгэлээс хассан байсныг хэлжээ. Тэр ч байтугай өнөөг хүртэл энэ гомдол, хуваагдалд намын удирдлагууд тодорхой арга хэмжээ авахгүй байгааг дурдсан байна. Ингээд түүний нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

НАМЫНХАА ТӨЛӨӨ ЧИЛЭЭХ ҮГ

Байшингийн суурийг арчилж, бэхэлж явахгүй бол нэг л өдөр цуурч, улмаар нурдаг жамтай. Нам ч мөн адил. Намын үндсэн суурь нь гишүүд, тэдний итгэл үнэмшил, оролцоо, эв нэгдэл. Өнгөрсөн хаврын намын дотоод сонгуулийн дараа Ардчилсан намын үндсэн суурь ганхаж, олон гишүүдийн сэтгэлд гомдол, эргэлзээ үлдсэнийг нуух хэрэггүй. Намынхаа тэмдэг, “Эрх чөлөөний одон”-гоо
 энгэртээ зүүж, саналаа өгөхөөр баяртай ирсэн, олон жилийн турш намынхаа гишүүн байж, үйл хэрэгт нь үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг “Таны нэр бүртгэлд байхгүй учраас та Ардчилсан намын гишүүн биш байна, сонгуульд санал өгөх эрхгүй” гэж хэлээд буцаасан тухай сонсоход надад үнэхээр харамсалтай байсан. Ганц би ч биш олон хүн ингэж харамссан. Үнэхээр энэ намын төлөө цаг хугацаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулж ирсэн хүмүүс санал өгөх эрхгүй буцсан бол тэдний гомдлыг сонсож, учир шалтгааныг нь тайлбарлаж, алдаа гарсан бол уучлалт хүсэх нь зүй ёсны хэрэг.

Би Ардчилсан намд хорин жил зүтгэж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд долоон жил удирдлагын түвшинд ажиллахдаа олон удаагийн дотоод сонгуульд оролцсон. Сонгуульд нэг нь ялж, нөгөө нь ялагдах бол байх л асуудал. Харин аливаа сонгуульд шударга, тэгш оролцох боломжоо эдэлж чадаагүй гэж үзвэл гишүүд гомдоод зогсохгүй намдаа итгэл алдрахад хүрдэг. Нам бол иргэдийн сайн дурын нэгдэл. Тийм болохоор гишүүдийнхээ сайхан сэтгэл рүү нулимчхаад, айсуй сонгуульд ялалт байгуулна гэж найдахад хэцүү.

Гишүүдийнхээ итгэл, оролцоогүйгээр хүчтэй нам байх боломжгүй. Мэдээж намд шинэчлэл хэрэгтэй. Шинэчлэлийн хүрээнд залуу үеэ дэмжиж, шинэ хүмүүсийг намд оруулж ирэх нь зөв. Гэхдээ шинэчлэлийн нэрээр өмнөх үеийн хуримтлуулсан туршлага, намын институтийн ой санамжийг үгүйсгэнэ гэсэн үг биш. Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоо, харилцан ойлголцол, туршлага дамжих тогтолцоо байж гэмээнэ
 улс төрийн байгууллага тогтвортой оршдог. Өмнөх дотоод сонгуулиудаар нэг, хоёр тойрогт гомдол, маргаан гардаг л байсан. Алдаа мадаггүй сонгууль гэж үгүй. Харин энэ жилийн дотоод сонгуулийн дараах маргаан, гомдол олон аймаг, дүүргийг хамарсан нь анхаарах ёстой асуудал. Сонгууль дуусаад бараг хагас жил болж байхад ч гишүүдийн дотоод чат, группүүдэд гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг харж болно. Үүнийг үл тоож, дотроо хуримтлуулсаар байвал намын эв нэгдэлд улам л сөргөөр нөлөөлнө. Үүнийг яаралтай засаж, залруулахгүй бол нам өөрийн гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг алдах аюултай гэж би харж байна. Өмнөх үеийн намын удирдлагууд дотоод сонгуулийн дараах маргааныг цэгцлэх, гишүүдийнхээ санал гомдлыг сонсох, талуудыг ойлголцуулах, эв нэгдлийг сэргээхэд маш их анхаардаг байсан. Өнөөдөр ч гэсэн бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл гэвэл энэ.


Хэн нэгнийг буруутгахын тулд бус, намынхаа эв нэгдлийг бодож би энэ хэдэн мөрийг тэрлэж, сэтгэлээ чилээж суугааг минь намын удирдлагууд ойлгох байх гэж найдаж байна.. Эцэст нь хэлэхэд, 2026 оны үлдэж буй хэдхэн сард намын удирдлагууд гишүүдийгээ урьж уулз, уучлалт гуйж санал гомдлыг нь сонс, үе хоорондын тэнцвэрийг ханга, гишүүдийнхээ итгэлийг сэргээхэд голлон анхаар! Намын хүч нь хэдхэн хүний эрх мэдэлд бус, мянга мянган гишүүдийн итгэл, оролцоонд байдаг юм гэдгийг бүү март. 


 
 

Холбоотой мэдээ

БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
Гадаад: Автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дээд хэмжээнд хүрээд байна
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Гадаад: Автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дээд хэмжээнд хүрээд байна
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ
Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он