Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Гадаад: Автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дээд хэмжээнд хүрээд байна

50 мин өмнө
Европын Комиссын сүүлийн 20 жилийн хугацааг хамарсан мэдээллээс үзэхэд, Европын холбооны хэмжээнд автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Одоогийн дундаж үнээр тооцвол 50 литрийн багтаамжтай савыг бензинээр дүүргэхэд ойролцоогоор 103 евро, харин дизель түлшээр дүүргэхэд 108 евро зарцуулагдаж байна.

Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш шатахууны жижиглэнгийн үнэ огцом өсөж, инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна. Европын Төв банкны мэдээлснээр, Евро бүсэд эрчим хүчний үнийн өсөлт (инфляци) долоодугаар сард 10.3 байсан бол өнгөрсөн сард 14.3 хувь болж нэмэгджээ. Энэ сарын 14-ний байдлаар ЕХ-ны хэмжээнд нэг литр бензиний дундаж үнэ 2.063 евро, харин дизель түлшний үнэ 2.159 евро болсон байна. Эдгээр нь Европын Комиссын 2005 оноос хойш хөтөлж буй статистик мэдээллийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүд юм.

Бензиний үнэ өмнө нь 2022 онд дээд цэгтээ хүрч байсан бол дизель түлшний үнэ энэ оны дөрөвдүгээр сард одоогийн түвшиндээ дөхөж байв. ЕХ-ны улс орнуудын дунд үнийн зөрүү их байна. Бензин хамгийн хямд буюу литр нь 1.34 еврогийн үнэтэй нь Мальта, харин хамгийн үнэтэй буюу 2.56 еврогийн үнэтэй нь Дани байна. Дизель түлшний хувьд үнэ нь Мальтад литр тутамд 1.21 евро, Финландад 2.51 еврогийн хооронд хэлбэлзэж байв. Хоёрдугаар сарын сүүлээр Ирантай дайн эхэлж, Ормузын хоолойгоор дамжих эрчим хүчний нийлүүлэлт тасалдсанаас хойш түлшний үнэ хэдэн сарын турш өссөөр байна.

Мөргөлдөөний оргил үед олон улсын зах зээл дэх "Brent" маркийн газрын тосны үнэ 126 ам.доллароос давж байсан бол баасан гарагт ирэх сард нийлүүлэгдэх газрын тосны үнэ нэг баррель нь 104 ам.доллароос дээш түвшинд арилжаалагджээ. Дайн эхлэхээс өмнө "Brent" маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 72 орчим ам.доллар байв.

Европын хоёр газрын тос боловсруулах үйлдвэрт урт хугацааны гэрээгээр газрын тос хүлээн авахгүй гэж мэдэгдсэний дараа Европын түүхий эдийн нийлүүлэлт цаашид тасалдах болно гэж “Bloomberg” мэдээлжээ.

Холбоотой мэдээ

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Гадаад: Автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дээд хэмжээнд хүрээд байна
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ
Дэмжлэг эрсэн Ерөнхий сайд, хүндлэл мөрөөдсөн намын дарга
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Сайд Ц.Сандаг-Очирын анхааруулга хүний амиар таслагдаж ажил болох нь
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он