Сэтгэгдэл 0
Үндэсний аудитын газар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрийг засаж, өөрчлүүлэхээр буцаажээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 27 нам, 2 эвсэл оролцохоо илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлээд байсан юм. Дээрх мөрийн хөтөлбөрүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг, бусад хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тул мөрийн хөтөлбөрөө өөрчлөх үүрэг өгчээ.
Намууд өөрчилж, зассан мөрийн хөтөлбөрөө энэ сарын 17-ны дотор Үндэсний аудитын газарт өгөх шаардлагатай. Улмаар шаардлага хангасан мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх юм. Хуульд зааснаар энэ сарын 26-ны дотор Үндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай байдаг.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.