Сэтгэгдэл 1
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томилжээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Анарыг томилжээ. Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажилладаг бөгөөд төрийн санхүүгийн удирдлага, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай аж.
Ажиллах хугацаандаа төсөв, санхүү, татварын бодлого, төрийн санхүүгийн удирдлагын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөгжлийн санхүүжилтийг өргөжүүлэх чиглэлээр бодлогын томоохон шинэчлэл, арга хэмжээг хэрэгжүүлсэн аж.
Боловсрол:
2004-2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр;
2015-2017 онд АНУ-ын Жиоржиа мужийн их сургуулийг Төрийн санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Ажлын туршлага:
2008–2020 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга;
2020–2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;
2021–2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга;
2022–2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга;
2025–2026 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
2026 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан.

Сусу
Учрал өөрийнхөө хэдэн хүнийг дарга болгоод бгаа юмуу