Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Трамп-Кимийн уулзалт Монгол Улсад болох уу?!

2025/04/02
Ямар балай асуулт вэ гэж уншигч та бодож байна уу. Уг нь ч балай юм биш л дээ. Трампын анхны бүрэн эрхийн хүрээнд хоёр орны удирдагчид Сингапур улсад болж байлаа. Сингапурыг эцэслэн сонгохоос өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болох газрын тоонд багтаж байсан юм шүү. Умардтай байгуулсан дипломат харилцааны урт түүх, АНУ-тай байгуулсан гуравдагч хөршийн бодлого, Хятад, Оросын дунд байршсан газар зүйн байршил, Улаанбаатарын яриа хэлэлцээ гэж Умард, Өмнөд, Японыг багтаасан уулзалт зохион байгуулдагын хувьд ч Монгол Улсад Трамп-Ким уулзах нь боломжгүй зүйл биш.

Тэдний анхны уулзалт Сингапур улсад 2018 онд болсон юм. Харагдах байдал, үзэмж талаасаа сайхан байсан. Гэвч агуулга, ач холбогдлын хувьд бага байсан гэдгийг дурдах нь зүй. Үндсэндээ хоёр улсын удирдагчид бөөрөнхий дипломат хариулт бие, биедээ шидэлцсэн. Үр дүн нь тодорхойгүй хэвээр үлдсэн. Хэдийгээр Дональд Трампын хувь түүхэн гэж хэлж болох уулзалт байсан ч намтарт нь бичигдэх л үр дүнтэйгээр энэ уулзалт өндөрлөсөн билээ. Тэгвэл одоо бүх зүйл өөр болжээ. Улс төрийн байдал ч, геополитикийн байдал ч тэр. ОХУ-ын арми Украины газар нутагт халдан довтолж, тэр довтолгоонд нь Умардууд дэм үзүүлж байна. БНХАУ-тай ч харилцаагаа өргөжүүлж, батлан хамгаалах, эдийн засгийн тал бүрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого баримтлахаа зарласан. Дээрээс нь Ким Жон Ун хувь хүнийхээ хувьд Трампыг Байденаас дээгүүрт тавина. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Умардын удирдагчтай дахин уулзахад бэлэн гэдгээ хэлээд амжсан. Уулзалт болох нь цаг хугацааны асуудал болоод байна.

Тэд заавал яагаад Монгол Улсад уулзана гэж. Нэн тэргүүнд газар нутгийн байдал. Умардын удирдагч 2018 онд Сингапур руу хөлгийн жолоо залахдаа Хятадаас онгоц гуйсан. Үндэстний хувьд жигшүүртэй явдал ч байсан байж магадгүй. Ялангуяа Умард шиг бусад улсаас өөрсдийгөө тусгаарлаж, бие даасан гэдгээ харуулах бардамнал өндөртэй улсад бол энэ маш чухал асуудал. Адаглаад транс-сибирийн төмөр замаар галт тэргээр Монголд ирэх боломжтой. Өвөө нь 1988 онд галт тэргээр Монголд ирж байсан шүү дээ.

Дараагийн онцлох асуудал бол Монгол Улсын баримталж буй дипломат байр суурь. ОХУ-ын Ерөнхийлөгчийг эх нутагтаа өнгөрсөн оны есдүгээр сард хүлээн авчихсан. Энэ онд багтаад Ши Жиньпинийг айлчахыг урьчихсан улс. Европын хүчтэй улс орны удирдагчдыг ч эх орондоо уриад уулзчихсан. Шашны зүтгэлтэн Францис пап ч үүнд багтана. Дээрээс нь дипломат харилцааны түүхэн хэлхээсийг харсан ч Умардад хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Тэгэхээр зохион байгуулж буй Монгол Улс аль нэг тал руу хэлбийхгүй, прагматик хандах бүрэн боломжтой гэсэн үг. Ер нь Умард, Өмнөд, Японыг хамарсан Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсан туршлагатай, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ болгоод өргөжүүлчихсэн гэдгийг тодотгох нь зүйтэй.

Онцолж харууштай бас нэг зүйл нь Өмнөдийн тухайд Монгол Улсыг сонгоход таатай хандаж болох юм. Учир нь Сөүл, Вашингтоны харилцаа улам бүр ээдрээтэй болж байна. Түүнчлэн Байдены засаг захиргааны үед Солонгосын хойгийн асуудал анхаарлаас гарсан нь Умардыг шинэ тутам зэвсэг турших, тэр ч бүү хэл цөмийн зэвсэг турших ч аюулыг авчирсан. Начир дээр Вашингтон, Пхеньян хоёр харилцаагаа эерүүлж байж Өмнөдүүд аюулгүй байдлыг илүүтэй мэдэрх учиртай. Нөгөөтээгүүр энэ удаагийн уулзалтаар Умардыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах утоп ятгалгаас илүүтэй цөмийн хөтөлбөрийг нь тойрсон тодорхойгүй асуудал дээр хариулт олох нь үр дүн авчрах үндэс болох  юм. АНУ-ын хувьд ч, Умардын хувьд ч прагматик үр дүнд хүрье гэж санавал аль нэг тал руу нь хэт хэлбийхээргүй Монгол Улс уулзалт болох зохист орчин байж мэднэ...
 
Б.Болорсүх

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он