Сэтгэгдэл 0
Бээжин хотын дунд сургуулиуд хиймэл оюун ухааныг сургалтын агуулгадаа нэмлээ

БНХАУ хиймэл оюун ухааны салбарын өсөлтийг дэмжихийн тулд дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт хиймэл оюун ухааныг сургалтын агуулгадаа нэмлээ. Эхний ээлжид найман цагийг хичээлийн хөтөлбөрт нэмэх юм байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлээд нийслэл Бээжин хотын дунд сургуулиудад зааж эхлэх аж. Сургалтын үр дүн, агуулгын хүртээмж зэргийг харгалзан үе шаттайгаар хотуудад нэвтрүүлэх юм байна.
Сургалтын хөтөлбөрт багтаахыг Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар дэмжсэн бөгөөд сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын материал зэргийг шинэ хичээлийн жилээс өмнө боловсруулж дуусахаар болжээ. Сургалтын хэрэглэгдэхүүн, материал бэлдэх ажлыг Бээжин хотын боловсролын хороо хянах юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.