Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

2026/08/27

2025 онд Япон улсын Ямагата муж, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ямагата мужийн бага, дунд, ахлах сургуулиудад ашиглагдаж байсан ширээ сандлыг ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аймгийн сургуульд хандивлалаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 187 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургууль болон Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуульд 400 сурагчийн ширээ, сандлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах сургуулийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Япон улсын Ямагата мужаас сурагчийн ширээ, сандал авчрах ажлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилсан бөгөөд энэхүү санаачилга нь сургуулиудын материаллаг орчин, хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах, ашиглах боломжтой ширээ, сандлыг дахин үр ашигтайгаар ашиглах, Монгол Улс, Япон Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах “Нийслэлийн хэд хэдэн сургуулиар явж, сургалтын орчны нөхцөл байдалтай танилцахад ширээ, сандлын хүрэлцээ хангалтгүй сургуулиуд цөөнгүй байсан. Тиймээс нийслэлд хандаж, Япон Улсаас 400 ширээ, сандал оруулж ирэх боломжтойгоо илэрхийлсэн. Япон Улсын Ямагата муж болон “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнээр харилцан дэмжиж ажиллах тухай заалт бий. Үүнийг үндэслэн Ямагата мужид хүсэлт гаргаж, ширээ, сандлыг Монголд авчирсан. Хүүхэд тав тухтай, шаардлага хангасан орчинд суралцаж байж чанартай боловсрол эзэмших боломж бүрдэх учраас цаашид боловсролын салбарт цөөнгүй ажил хийхээр төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Удахгүй 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жил нийслэлийн төрийн болон хувийн өмчийн 340 сургуульд 422 мянган сурагч хичээллэж, 37 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Энэ хичээлийн жилийн нэг онцлог нь хүүхдүүд гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх “Хотхоны бага сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 21 бэлэн объектыг түрээслэн бага сургууль болгон ашиглаж, 8700 орчим хүүхдийг хамруулах боломж бүрдээд байна.

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах санаачилга гаргаж, Япон Улсаас 400 ширээ, сандлыг Улаанбаатар хотод авчирч, нийслэлийн хэрэгцээтэй сургуулиудад хүлээлгэн өгч байгаад талархаж буйгаа илэрхийлье. Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа болон “Хотхоны бага сургууль”-д ширээ, сандлын хэрэгцээ их байгаа. Цаашдаа дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид маань сурагчийн ширээ, сандлыг үйлдвэрлэж, нэг стандарт тогтоож чадвал нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэлээ.

НЕБ-ын 7 дугаар сургуулийн захирал Д.Дашдорж “Манай сургуулийн таван ангид ширээ, сандал хүрэлцээгүй байсан. Өнөөдөр хоёр ангийн ширээ, сандлын асуудлыг шийдэж өглөө. Ингэснээр хүүхдүүд маань илүү тухтай орчинд хичээллэх боломжтой болж байна. Шинэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа маань хэвийн явагдахад ихээхэн дэмжлэг боллоо. Үлдсэн гурван ангийн ширээ, сандлын асуудлыг мөн ойрын хугацаанд шийдэхээр ажиллаж байгаа. Хэдийгээр өмнө нь Япон хүүхдүүд ашиглаж байсан ч чанар, эдэлгээ сайтай, хүүхдүүдэд аюулгүй, сурагчид ашиглахад бүрэн боломжтой юм байна” гэлээ.

Цаашид энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын аймаг, дүүргүүдийг Японы орон нутагтай холбон, боловсролын салбарын туршлага солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжтойг холбогдох албаныхан онцоллоо.

 

Холбоотой мэдээ

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
Зэсийн олборлолт буурах хандлагатай байна
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
СЗХ: Жилийн 54 хувиас илүү хүүтэй зээл олгосон ББСБ-ын тусгай зөвшөөрлийг цуцална
Суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Насанд хүрээгүй хүүхэд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он