Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Медиа

Р.Рагу явахаасаа өмнө хэлсэнчлэн Монголын урлаг олиггүй хэвээрээ л үлджээ

2024/04/06
Монголын урлагийн акулууд шинэ, залуу уран бүтээлчдийг продюсерлэн гаргаж ирдэг ч хэдэн жилийн дараа эргээд хэл аманд орж, “хөгшин, залуугийн тэмцэл” өрнөдөг жишиг тогтоод уджээ. Залуус урлагийн тогоонд чанагдахдаа продюсерүүдийнхээ дарамтанд яаж зовж, зүдэрдэг тухайгаа хамгийн анх дэлгэсэн хүнийг “New Star” продакшнаас гарч ирсэн ВХ дэлгэсэн гэхэд хилстэхгүй. Түүнээс хойш хэчнээн ч залуу уран бүтээлч зовлонгоо түмэн олондоо уудалсныг тоолбол гарын арван хуруунаас лав илүү гарна. Продюсерлагч студи болон уран бүтээлчдийн ийм маргаан гол төлөв орлогын хувь, “өгөө аваа”-наасаа л үүддэг.

Гэтэл дуучин И.Мишээл продюсертаа зарцлагддаг гэсэн утгатай постыг сошиал хуудсандаа өчигдөр оруулж, Б.Чинбат, Ц.Сарнай, тэр гурвын хооронд хэрүүлийн алим ургаад байна. Дуучин бүсгүйн постноос харахад тэр гэрийн үйлчлэгч, орлогын эх үүсвэр, хүүхэд асрагч, цэвэрлэгч гээд л янз бүрээр ашиглуулж, амьдралынхаа хайран сайхан 7, 8 жилийг үрэн таран хийлээ. Сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохирч хамтран ажиллахаа больсон гэж байв. Продюсер Б.Чинбат зохиож өгсөн дөрвөн дуугаа цацахыг хориглож, бараг л хурааж авсан гэх зүйл бичсэнээс гадна танихгүй эрэгтэй хүнтэй уулзуулаад орхиж, зугтаж явсан гэх мэт ноцтой зүйлсийг ч цухуйлгажээ. Харин Б.Чинбат, Ц.Сарнай нарын зүгээс хэвлэлд өгсөн хариу мэдэгдэлдээ И.Мишээлийн ярьсан шиг тийм зүйл огт байхгүй. Харин ч дуучин бүсгүй клипэндээ дургүй гэх шалтгаанаар дуунуудаа устгасан гэх тайлбар өгчээ.

Өмнө нь гарч байсан мэдээллүүдээс харахад Монголын продюсерууд уран бүтээлчдийнхээ орлогоос 90%-ийг нь авдаг, бусад уран бүтээлчидтэй хамтрах боломж, бололцоог нь хааж, чөлөөтэй уран бүтээл туурвих зүтгэлийг нь хойш татдаг.

Тэгвэл гадаадын студи, продюсер, уран бүтээлчдийн байгуулдаг хамтран ажиллах гэрээнээс харахад гэрээлэгч талуудын тохиролцооноос хамаараад тухайн уран бүтээлч СD-ний борлуулалтаас 15%, дижитал борлуулалтаас 25%, тухайн уран бүтээлийг бусдад ашиглуулах, өөрийн биеэр тайзан дээр гарч дуулах зэрэгт ашгийн 50%-ийг авдаг журамтай юм байна. Гэхдээ энэ хувилсан тохиролцоо нь байж болох хамгийн доод хэмжээнд гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүн дээр нэмээд уран бүтээлч, продюсер хоёр хамтран ажиллах хугацаагаа тохиролцоод нийт хөлсөө тогтсоны дараа продюсерийн зүгээс уран бүтээлчид урьдчилгаа төлбөр өгөөд гэрээ дуусгавар болоход үлдсэн төлбөрийг олгодог журамтай. 

Урлагийн хөшигний ард олон янзын зөрчил үүсэж байдаг нь ойлгомжтой ч гэлээ ах, эгч нар нь “Урлаг угаасаа ийм байдаг” гэдэг үгээр шинэ залуусынхаа амыг тагладгаа л болчихмоор юм биш үү дээ?!

Үе, үе дэгдэх иймэрхүү мөнгө төгрөг, уран бүтээлийн эрхтэй холбоотой маргаануудыг харахад хөгжмийн продюсер Рагу Раман Монголоос явахдаа хэлсэн үг өөрийн эрхгүй санаанд орж ирнэ. Тэрбээр явахаасаа өмнө “Монголд урлагийн мафийн нөлөө маш их байна шүү!” гэж толгой сэгсрэн байж хэлээд урлагийнхны олон олиггүй үйлдлийн талаар ярьсан билээ. Тэгэхээр түүний хэлсэнчлэн Монголын урлаг олиггүй хэвээрээ л үлдэж дээ, янз нь!

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогчоор дуучин О.Гансувд, түүний нөхөр 3.Төрмандах нар мөн нэрлэгдэв
Монгол Улсад анх удаа дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Судалгаа: Z үеийнхэн 70 хувь нь өөрийн гэсэн тусдаа ажлын байртай байхыг илүүд үздэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТАНИЛЦ: “Хямд алт зарна” гэх луйврын оролцогчоор дуучин О.Гансувд, түүний нөхөр 3.Төрмандах нар мөн нэрлэгдэв
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (толгойт) чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
Евразийн нүүдэлчдийн шашин, шүтлэг, оюун санааны ертөнцийг судалж судалгааны эргэлтэд оруулна
2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж байна
Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Д.Түвшинтөгс: Ховор ургамал хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж төлүүлэх хуулийн зохицуулалттай
Да хүрээ авто худалдааны төв орчимд 20 цэгт хөрсний бохирдлыг шинжлэв
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа
Цаазаар авах ажиллагаа амжилтгүй болсон Криста Пайк ухаан оржээ
Эрхүү хотын хүрээлэнгийн ажилтнууд халдварт өвчний улмаас эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдол сүүлийн 10 хоногт бүртгэгдээгүй
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэв
Сибирт тахлын хоёр дахь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсан ч ОХУ үгүйсгэжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он