Сэтгэгдэл 0
МХБ-ийн арилжаа оны эхний улиралд 188 тэрбум төгрөгт хүрчээ
Монголын хөрөнгийн биржийн оны эхний улирлын тайлан мэдээгээр нийт арилжаа 188 тэрбум төгрөгт хүрсэн байна. Дээрх хугацаанд “Топ-20” индекс 1.8% хувиар өссөн дүн гарчээ. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн арилжаа өнгөрсөн гуравдугаар сард 90.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Яг одоо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх хүлээлттэй байгаа. Хэрэв эрх зүйн орчин тодорхой байвал үнэт цаасны арилжаа үүнээс ч нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Ташрамд дурдахад Монголын хөрөнгийн зах зээл нь 2023 оны эцсийн байдлаар 3.26 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бөгөөд ДНБ-тэй харьцуулбал 20.8%-тай дүйх юм. Зөвхөн 2023 онд л гэхэд 8.3 их наяд төгрөгийн арилжаа хийжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.