Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Трамп 2.0 буюу нэн шинэ худалдааны дайн

2025/02/04
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны тарифын бодлого алтны ханшид нөлөөгөө тусгаж үнийн хувьд түүхэн дээд амжилт тогтоолоо. Үнэн хэрэгтээ засаг захиргааны бодлогоос илүүтэй бодит байдлыг тусгаж авсан Дональд Трампын эргэж буцсан шийдвэр л алтны ханшийг өдөөсөн хэрэг. Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч, Мексикийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж тарифын бодлогоо эргэн харж, нэг сараар хойшлуулахаар тохиролцсон тухай мэдээллийн дараа алтны ханш унц тутамдаа 2830.74 болж баасан гарагт тогтоогоод байсан дээд амжилтаас 1.2% илүү гарсан юм.

Тохиролцооны цаана

Дональд Трампын засаг захиргаа хөрш зэргэлдээ Мексик, Канад зэрэг улсуудад тарифын хатуу бодлогой баримтлах нь инфляцыг хөөрөгдөх, эдийн засгийн дунд хугацааны хямралд хүргэж магадгүй гэж шинжээчид анхааруулсаар байв. Харин Трампын хувьд “Америкийг эргэн аугаа үндэстэн” болгох, санаачилга, хүнсний бүтээгдэхүүн болон бусад салбараас энэ хоёр улсаас хэт хамаатай байх бодлогын үндэс нь тарифын бодлого гэж зөрсөөр байсан. Гэвч Дональд Трамп энэ хоёр улсад тавих тарифын бодлогоо нэг сараар хойшлууллаа. Тохиролцооны хариу болгож Канад улс АНУ-тай хиллэдэг хилийн бүс нутгуудад хяналт тогтоож хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын хүчин чармайлт гаргахаар болов. Харин Мексикийн тухайд хууль бус цагаачлал, хар тамхины наймааны хил дамнасан сүлжээг таслан зогсоохын тулд хилийн хамгаалалтыг чангатгаж, Үндэсний гвардын 10 мянган цэрэг байршуулахаар боллоо.

Хятадыг үл тоов
 
Доналд Трамп хөрш орнуудтайгаа тохиролцсон ч Хятад төлөвлөгөөнд байсангүй. Монголын цагаар өнөө шөнийн 00:00 цагаас АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф онооно. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч долоо хоногийн сүүл хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай холбоо тогтоохгүй гэж мэдэгдсэн. Энэ нь цаанаа гэдийж байгааг харуулна. Одоо оноосон хувь хэмжээг ч нэмэгдүүлж магадгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсан. Хятадын тал ч зүгээр суугаагүй. БНХАУ-ын засаг захиргаа Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гомдол гаргаж, хариу арга хэмжээ нэн даруй авахаа зарласан юм.

Трампын хувьд Хятад тариф зүйл биш л дээ. Эхний бүрэн эрхийнхээ эхэнд Хятадын тарифыг нэмж байв. Энэ нь одоо дэлхий дахинд “Америк-Хятадын худалдааны дайн” гэж нэршил болоод тогтчихсон. Тухайн үед 2018 оны нэгдүгээр сарын сүүлээр өвгөн Трамп  Хятадын нарны хавтан болон угаалгын машинд 20-50 хувийн татварыг шатлан тогтоож байв. Цаад агуулга нь АНУ-ын нарны хавтангийн импортын 8 хувийг, угаалгын машины импортоос 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх орлогыг Хятад улс олж байсан болохоор тариф тогтоосон хэрэг. Цаашлаад гуравдугаар сард нь гангийн бүтээгдэхүүнд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар тогтоосон. Харин Хятадын тал хоёр сар хүрэхгүй хугацаанд хариу арга хэмжээг авч АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25, түүхий эдийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар оноохоор болсон билээ. Трампын засаг захиргааны эхний бүрэн эрхийн хүрээнд үр дүнд хүрээгүй энэ байдал Байдены үед ч дорвитой шийдэлд хүрсэнгүй. Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Байден худалдааны дайныг шийдэж чадахгүй, чухам би л чадна” гэж байсан нь АНУ-ын дотоодод ч, Хятадын талд ч найдвар төрүүлж байсан юм. Гэвч үгүй байж.

Худалдааны дайн хэрхэн нөлөөлөх вэ?
 
Трампын худалдааны дайн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай л өрнөж байсан бол одоо хүрээгээ тэлээд хөрш хоёр оронтойгоо тэмцэлдэх болсон. Гэвч энэ нь ердөө нэг хоёрхон улсын хоорондын асуудал биш юм. Японы сангийн сайд Като Кацүнобү NHK телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид эдгээр тариф дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж болзошгүйд маш их санаа зовж байна” гэдгийг дурдсан юм. “Их 7”, “Их 20” гишүүн орнуудын зарим улс орнууд ч ийм байр суурь илэрхийлж байгаа. Япон, Солонгос, Европын холбоо болон түүний гишүүн орнууд хэрхэн ямар бодлого баримтлах вэ гэдгээ төлөвлөж байна.

Гэвч худалдааны дайн Монгол Улсад хэрхэн нөлөөлөх бол. Нийт экспортын 91.4%, нийт импортын 40.2% нь Хятадаас хамааралтай манай улс энэ цаг үед ямар бодлого баримтлах вэ? Ялангуяа түүхийн эдийн салбарын гүйцэтгэл энэ оны хэмжээнд байж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Нийт экспортын хэмжээ 91.4 хувийг Хятад эзэлдэг агаад үүний дийлэнхийг түүхий эд эзэлдэг манайх шиг улс гадаад худалдаагаа хэрхэн өргөжүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Ёстой гэдгийг би ч хэлээд байгаа юм биш, дэлхий дахины байдал, өнгөрсөн 7 жилийн худалдааны дайны үйл явц харуулна...

Холбоотой мэдээ

Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • Rahim

    Хуурамч хөрөнгө оруулалтын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруулалт маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдралынхаа хуримтлалаас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их талархаж, ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна. Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com

    [ 149.34.244.141 ]
    2025/09/26

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын Их Хурлын асуулгын цагаар нийгмийн хамгаалал, халамж сэдвийг хөндөж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшууллаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ОХУ-ын эрүүл мэндийн дэд сайд Евгения Котоватай уулзлаа
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ОХУ-ын Төрийн Думын Биеийн тамир, спортын байнгын хорооны дарга Олег Васильевич Матыциныг хүлээн авч уулзлаа
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон мэргэжлийн хорооны гишүүдтэй санал солилцлоо
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна
Торгох шийтгэлийг нэмэгдүүлэн тооцсон хугацаанд төлөөгүй бол эрх хязгаарлах зохицуулалттай
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав
"Усны үнэ цэн" сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он