Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд аль болох хамруулна

2025/01/21

Улсын Онцгой Комиссын 2025 оны I хурлын шийдвэрийн 2.1-дэх заалтын хэрэгжилтийн хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт 2025 оны 01 дүгээр сарын 20-нд ЭМЯ-нд боллоо.

Уулзалтаар дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар зүйн байдал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2-р улирлын хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан бэлэн байдлыг хангах, цаашид томуу, томуу төст өвчний тархварзүйн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 Үүнд:

- Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг, ажлын хэсгийн удирдамж батлуулж хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах
- Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд аль болох хамруулах, мөн ирэх жил томуугийн вакцинд багш ажилчдыг хамруулах
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилчид, сурагчдыг дотоод орчинд амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэх
- Эцэг эх, асран хамгаалагчдад халдварт өвчнөөс сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааг хамтран хийх
- Сургуулийн эмч болон харьяалах өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагааг сайжруулах
- Нийслэлийн захын хорооллын нэг сургуульд амны хаалтны хэрэглээ болон томуу, томуу төст өвчний тархвар зүйн өөрчлөлтийн талаар идэвхтэй тандалт хийх,
- Сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан хамтарсан зөвлөгөөн, сургалт зохион байгуулахад хоёр яам хамтран ажиллах юм.

Түүнчлэн талууд 6 настай хүүхдийн эрт илрүүлэг, эрүүл аюулгүй сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн “Үдийн хоол” хөтөлбөр, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн болон сургуулийн өмнөх байгууллагад хийсэн салбарын хяналтын газрын хяналт, шалгалтын дүнгийн талаар харилцан  санал солилцов.

Холбоотой мэдээ

Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
АТГ: 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
АТГ: 30 дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж, 2 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
Орон нутгийн замын хөдөлгөөн эрчимжиж буйтай холбогдуулан аюулгүй байдалд онцгой анхаарахыг сануулав
Боловсролын сайд Азийн сангийн дэд Ерөнхийлөгч Марк Кэйниг-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал солилцлоо
ОБЕГ: Могойн нүд камер ашиглан тогтмол хянаж байна
Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он