Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Жендэр ба Мөнгө

2025/01/13
Сүүлийн таван жилд жендэр гэдэг үг чамирхал болов. Яв, явсаар бодлого боловсруулагчид ч үүгээр чамирхах болсон. Арга ч үгүй юм даа. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд жендэрийн тэнцвэр гэх ойлголт хүч түрэн орж ирж, хөгжиж буй манайх шиг орнууд энэ тэнцвэрийг барьж чадвал хуваариглагдах мөнгө нь нэмэгдэх учраас. УИХ-ын ээлжит сонгууль ч жендэр гэх сайхан шошготой болж өнгөрсөн. Үр дүнд нь 126 гишүүн л сонгогдчихсон, үүнийг нь тойрсон улс төрд л анхаараад байгаа болохоос уг нь жендэрийг хангаж чадвал намд нь овоо хэдэн мөнгө олгохыг манайхан даан ч анзаараагүй.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй хүйсийнх байна. Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш эрхийг хангах зорилт тавьсан НҮБ-ын зорилтоо харсан ч, хүйсийн тэгш эрхийг хангана гэдгээ урт хугацааны үзэл баримтлалдаа тусгасны хувьд ч, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсныг харвал ч тэгш оролцоог хангах нь холын хүсэл биш байлтай. Гэвч манайд хүйсийн тэгш эрх гэдгийг зөвхөн эмэгтэй хүйс дээр наах гээд байдаг гэмтэй. Улс төрийн оролцоонд аль нэг хүйс нь давамгайлах тусам нийгмийн хамгаалал болон бусад бодлого хатуудах гээд байдаг нигууртай тул ийнхүү дэлхий нийт 50/50 гэдэг бодлого баримтлаад уриалаад байгаа юм.

Монгол Улс НҮБ-ын гишүүн, харьяа байгууллагуудаас нь мөнгө гуйж бадар барьдаг тул “Тогтвортой хөгжлийн зорилт”-д нэгдэн орохоос өөр аргагүй болсон. Тийм ч учраас гишүүн орны хувьд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалдаа тусгаж, сонгуулийн өмнөхөн Сонгуулийн тухай хуульдаа энэ чиглэлийн өөрчлөлт оруулаад амжсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тусгажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 70/30 байгаад, 60/40 болноо гэсэн үг. Ингэхдээ эр, эм гэж ялгамжлахгүйгээр тусгасныг анзаараарай.

Сонгуульд оролцсон намууд сонгуулийн хугацаа дууссанаас хойш 6 сарын дотор Жендэрийн Үндэсний хороонд хүйсийн балансыг тайлагнаж, 2025 оны 3-р сарын 01-ний дотор гаргаж өгөх юм. Улмаар Жендэрийн Үндэсний хороо үүнийг боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 1-ний дотор СЕХ-нд дүгнэлтээр хүргүүлж, СЕХ нь аудитын болон бусад тайлан нэгтгэн тухайн намд улс төрийн санхүүжилт олгохоо шийднэ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дууссаны дараа 6 сарын хугацаанд Улстөрийн намын тухай хуульд заасны дагуу удирдах зөвлөл, бага хурал, хяналтын зөвлөл зэрэг хуульд заасан 4-5 шатны байгууллагын бүтцэд хүйсийн харьцааг хангуулна. Улмаар Жендэрийн Үндэсний хороонд хүйсийн балансыг тайлагнаж, 2025 оны 3-р сарын 01-ний дотор гаргаж өгөх юм. Улмаар Жендэрийн Үндэсний хороо үүнийг боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 1-ний дотор СЕХ-нд дүгнэлтээр хүргүүлж, СЕХ нь аудитын болон бусад тайлан нэгтгэн тухайн намд улс төрийн санхүүжилт олгохоо шийдэх юм. Ингэснээр хүйсийн тэнцвэрийг илүүтэй хангаж чадсан нам нь улс төрийн санхүүжилт ахиу авна гэсэн үг.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он