Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Дэлхийд гайхагдах цирк болгоно” гэсэн чинь яалаа даа

2024/12/03
Асашёрюү Дагвадорж, UFC-ийн Конор МакГрерог хоёрыг зүйрлэчихмээр ч юм шиг. 
Яаж байна гэхээр, мэргэжлийн тулааны дэвжээг эзэгнэж, алдар суу нь мандсан Конор МакГрегор цөстэй ирланд эрчүүдийн эр бярыг гайхуулж явсан. Атал одоо Ирландад түүн шиг хүний адаг алга. Аль 2018 онд үйлдсэн хүчингийн хэрэг нь илэрч нүүр хийх газар олдох нь байтугай, хаашаагаа харж үхэхээ ч мэдэхгүй явна, тэр.

UFC-ийн аварга залуугийн өөдгүйд эгдүүцсэн хамтрагчид нь түүнд мөнгө өгөхөө больж, ирландчууд бүгдээрээ нүүр буруулж байна. Гуйлгачнаас гудиггүй баян болсон тамирчин залуугаар нүүр царайгаа хийсэн дэлхийд алдартай брендүүд холбоогоо тасалж, дахин хамтрахгүй гэж мэдэгдлээ. Хэвлэлүүдээр хүртэл түүнийг нар үзүүлэхгүй муулж байна. Мэргэжлийн тулааныг ирландад оруулж ирсэн боловч тэндхийн спорт, биеийн тамирыг бусниулж орхисон бурууг ч түүнд тохно.

Ирландын Үндэсний лааны тосон музей үнэ цэнтэй, нэр төрөө сайн авч явдаг эрхэм хүмүүсийг хүндэтгэдэг учир Конор МакГрергорийн лааны тосон баримлыг үзвэрийн тавцангаас зайлуулжээ. Скалли фитнессийн хананд Конор МакГрерогийн зураг байсныг ч хуулж хаясан байна. Уг нь, фитнессийн эзэн Гари Скалл Конорыг ухаантай, сайн залуу гэж боддог, шүтэн биширдэг байсан болохоор ханандаа мөнхлөн алдаршуулж байсан юм. Олон жил тулаанаар хичээллэсэн хар мунаг эр турьхан эмэгтэйд хүч хэрэглэсний хариу ирландчууд ёстой нэг сайн барьсаар байна.

Ингээд Конорын хувьд замнал нь бараг нурж дуусаж байх шиг байна. Гэхдээ манайд байгаа Дагвадорж гэж “сайхан гар” харин ч эсрэгээрээ мандаад байх шиг. Нэг л буруу тогтолцоо энд үйлчлээд байна. Хувь хүний харакерийн хувьд авах юмгүй тэр нөхрийн зодоон цохионы паян дуусахгүй. Бүр улс, үндэстний хэмжээний соёл урлагийн салбарыг устгасан дайсан гэвэл зохино. 

Циркийг 2008 онд хувьчилж авснаас хойш түүний нэр хүнд навс унасан. Монголчуудыг цирк үзэх юмгүй болгож орхисон юм чинь, аргагүй биз. Аса аваргаас нэхэх зүйл олон ч хамгийн нэгдүгээрт хөндөх асуудал нь цирк. Циркээ нүдэнд үзэгдэх, гарт баригдах юмтай болгочихвол дараа, дараагийн асуудлыг хөндөж, хариуцлага нэхэмз. Болж өгөхгүй бол нийтээрээ бойкотлох гэж нэг юм байдаг. Авгай, хүүхнээ зодож нүдэж хүчирхийлдэг нь ч дараагийн асуудал. Найр, наадам хэсэж, аль таарснаа барьж авч зоддог нь ч бас дараагийн хэрэг. 

“Дээр үед оросууд Ноён уулыг ухаад манай нэг хивсийг аваад явсан гэсэн. Тэрийгээ авах юм сан даа” гэдэг шиг циркээ нэг үзчих юм сан даа, Дагвадорж оо! Гол нь, циркээ ашиглалтанд оруулаад нээгээд өгчихөөч дээ гэж мөн ч их гуйсан даа, сүүлийн хэдэн жил. Чихгүй юм шиг явж, явж аль долоодугаар сард, наадмын өмнө цирк нээлтээ хийнэ гэсэн. Бас л хойшилж аравдугаар сар гэсэн. Нээлт хийх өдөр нь дөхөөд ирэхээр бас л хойшлуулж, арваннэгдүгээр сард гэсэн. За, тэгээд дуншиж, дуншиж чүү чай нээсэн чинь кивигийнхэн очоод тоглолт хийчих юм. Өөр хэн, хэн очиж циркийн тайзан дээр салбаганах гэж байгааг хэн мэдэх вэ. Өнөө сайхан Монгол хүчтэн, уран нугаралт, агаарын акробат, баавгайтай бүжиг, алиалагчдын хөгжилтэй наргиан, амьсгаа дарж, зүрх булиглуулам эрсдэлтэй үзүүлбэрүүд хаа байна?!

“Зэ цэг коом арена” гээд хаяг наачихсан үндсэн үйл ажиллагааг нь алдагдуулсан шилэн шовгор болгочихсон. Циркийг ашиглалтанд оруулаад өгөөч гэсэн үү, циркийн байранд шоу цэнгээний газар байгуулаадах гэсэн үү? Анх хувьчилж авахдаа гэрээгээр хүлээх үүрэг нь циркийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хэвийн ажиллах нөхцөл боломжийг хангаж өгөх гэдгийг дахиад нэг сануулчихъя!

Хүүхэн хүчиндсэн Конорыг ирландчууд тэнд хөөрхий болгож байхад, бүтэн цирк залгисан Дагвадоржийн толгойг илээг өнгөрөөх хэрэг үү. Анх 1.5 тэрбумаар худалдаж авахдаа “Дэлхийд гайхагдах цирк болгоно” гэж амласнаа яалаа даа?! Гэтэл циркийн барилгаас ч үнэтэй цаг аваад эхнэртээ зүүлгэчихдэг мөртлөө бүхэл бүтэн циркийн салбарыг гудамжинд гаргачихдаг л юм байна.
 

Холбоотой мэдээ

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он