Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ёолк ёолуулах Д.Загджав

2024/12/02
Уншигч та нэг зүйл анзаарав уу? Аудит шинэ жилийг үрэлгэн баяр гэж үгүйсгэснийг. Төв талбайд иргэд баярлахыг үрэлгэн гэж үзсэнийг. Энэ дэлхийн соёлт нийгэмд нийтээр тэмдэглэх баярыг хөндлөнгөөс аудиталсан анхны улс нь Монгол Улс болж байх шиг. Ер нь комминустууд баяр, хөөрт дургүй юм билээ. Октябрын хувьсгалын үр дүнгээр засаг атгасан большевикууд баярыг ихээхэн цээрлэж 1929 оноос зул сарын баярыг хуучин нийгмийн хог, шашны мунхруулга гэж үзэн хориглов. Ёолкыг ёолуулсан анхны тохиолдол гэвэл энэ. Ердөө үүнээс арваадхан жилийн дараа өнөө бидний мэдэх ёолк гэгчийн араг яс босоод өнөө цагтай учран золгожээ.

Нийтлэлийн гол агуулга “ёолк” биш учраас одоо гол асуудалдаа оръё. Нийслэлчүүдийн ирэх оны төсвийн орлого 3.3 их наяд төгрөг. Үүнээс “шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг зохион байгуулах 400 сая төгрөгийг тэвчиж болох зардал гэж үзжээ. Шинжээчийн хэлснээр “нотлох баримтаар зориулалт тодорхойгүй байна” гэж дүгнэсэн байгаа юм. Хүн амын тал нь төвлөрсөн, төвлрөхийн хэрээр асуудал нь ч том энэ хотод бүх баярыг нь авчихъя. Аваад ард түмэнд юу үлдэхэв бөөн асуудал бухимдал, гомдол, цөхрөл л үлдэнэ. Тэртээ тэргүй асуудалтай хотод гялайж гялтайх нь байг гэхэд ядахдаа баярыг нь ард түмэнд үлдээ л дээ. Төв талбай баярлаж болдоггүй талбай юм бол урин цагтай зэрэгцээд “дэлгэрдэг” цагаан асаруудаа яах болж байна. Хаврын шороотой нийлээд талбай дээрээ ном, ногоо, идээ будаа зарж Төв талбайгаа Нарантуул шиг болгох гэж байгаа юм уу?!
 
Нийтээр тэмдэглэх баярт хөндлөнгийн аудит хийсэн соёлт ертөнцийн анхны байгууллага нь Монгол Улсын аудит, дарга нь Д.Загджав шүү, тогтоогоод аваарай

Бүр эсвэл улс төрийн ёолсон замналынхаа өсийг авах Д.Загджавын санаархал ч цухалдаж байх шиг. Тэрээр 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгсжээ. Тэндээ баяр бол хуучин нийгмийн үлдэгдэл гэх социалист итгэл соёолсон байж болно. Үүнээс хойших түүний намтар хайлтын систем дээр ярайтал дугаарлан буй. Анх 2008 онд УИХ-ын гишүүн болох намын анд Д.Идэвхтэний саналыг будилаантуулсан гэж шуугьж байсан ч тэгсгээд намжсан. Ордон орох түүний санаархал олон байсан ч үндсэндээ дээрх шуугианаас болж замхарсан нь ийм. Гэхдээ байна аа, дарга болж сэтэрлэх заяа нь бол замхраагүй. Сонин болгоход Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Манайхан “мүүн” гэж шошго хадсан байгууллага юм шүү дээ. Дараа нь 2017 оны гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдов. Гурван жилийн дараа 2020 оны долоодугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилогдоод, хоёр жилийн дараа Бригадын генерал цол хүртлээ. Сахил хүртээд шал дордсон гэдэг шиг салбарт нь хоригдлууд оргох, саатуулагдаж байсан хүн нас барах, салбарынх нь ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх шалтгаанаар 2022 оны 11-р сард албан тушаалаас нь чөлөөлсөн. Генерал болсноосоо хойш гуравхан сарын дараа шүү дээ. Дуулиатайгаар ажлаа өгсөн Д.Загджав яг одоо Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалыг хашиж буй. Ерөнхий аудитор өнгөрсөн наймдугаар сард “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийж буй хяналт шалгалтаа “ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ хүнд үед хамтарсан аудит хийж байгаагаараа онцлогтой” гэж ярьж байв. Өөрийгөө ОХУ-ын улстөрч Сергей Мироновтой найз гэж ярьдаг тэрээр “дээдсийн захиасаар” эсвэл дэргэдийн санаагаараа баяр хориглох гээд байдаг ч юм билүү хэн мэдлээ.

Ямар ч байлаа гэсэн нийтээр тэмдэглэх баярт хөндлөнгийн аудит хийсэн анхны аудитын байгууллага нь Монгол Улсын аудит болж таарлаа. Дарга нь Д.Загджав шүү, тогтоогоод аваарай...

Холбоотой мэдээ

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор ААН-үүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор ААН-үүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа
Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
Нийтийн албанд томилогдох 645 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
Б.Найдалаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулна
COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо хуралдав
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв
Орхон голд суудлын автомашин цөмөрчээ
Засгийн газар хуралдаж байна
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Энэхүү хэлэлцүүлэг, судалгааны ажил нь хувийн эрх зүйн шинэчлэлийн үндэс суурь, дараагийн бодлогын ажлын эхлэл юм

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он