Сэтгэгдэл 0
Өмнөд Солонгосын хэд, хэдэн хэвлэл, Японы “Киодо” агентлаг Монгол Улсад Япон болон Умард Солонгосын төлөөлөгчид нууцаар уулзсан тухай мэдээлжээ. Энэхүү нууц уулзалт өнгөрсөн тавдугаар сарын дундуур Улаанбаатар хотоос холгүй болсон тухай мэдээлсэн байна. Уулзалтад Японы талаас парламентын гишүүн болон хэд, хэдэн улстөрч багтсан бол Умард Солонгосын талаас Тагнуулын агентлаг болон Тагнуулын албатай холбоотой өндөр албан тушаалтан багтсан тухай Өмнөд Солонгосын “Жүнанг Илбо” сонин олон талын эх сурвалжаар батлан мэдээлжээ. Уулзалтын зорилго нь “Эдийн засаг, дипломат харилцаанд дэвшил гаргах” байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын ӨМӨЗО-нд Япон болон Умард Солонгосын төлөөлөгчид уулзах тухай мэдээлэл цацагдсан ч төлөвлөсний дагуу уулзалт болсон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ тухай Японы хэд, хэдэн хэвлэл мэдээллийн ажилтын албаны хүнээс тодруулга авахыг хүссэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Япон болон Умард Солонгосын хооронд хулгайлагдсан иргэдээс шалтгаалсан дипломат зөрчил байсаар ирсэн. Чухамдаа энэ маргааныг нэг талд гаргах, хулгайлагдсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хэрэв амьд байгаа бол иргэдийг эх оронд нь авчрах нь Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн чинхүү зорилго болоод байгаа юм.
Сэдвийн гүнд
Японы эрэг орчмын бүс нутгуудаас 1970-аад оны дунд үед олон тооны иргэн сураггүй алга болжээ. Сураггүй алга бологсдын дийлэнх нь 20-иос дээш насны хүмүүс байсан боловч хамгийн бага нь 13 настай Йокота Мэгүми байсан бол хамгийн ахмад нь 60 орчим насны нэгэн байсан гэдэг. Хэдийгээр тухайн цаг үедээ Умардын тагнуулчдыг сэжиглэж байсан боловч тухай бүрд нь Умардын талаас няцаасаар байлаа. Японы засаг захиргаа эдгээр хүмүүсийг хулгайлсан нь Умардын тагнуул, цэргийн сургуулиудад япон хэл заалгах зорилгоор хулгайлсан гэж таамаглав. Зарим нь Умардын цэргийн бүлэглэлийн гишүүдтэй гэрлүүлэх зорилгоор бага насны охидыг хулгайлсан гэж үздэг. Японы иргэд эдгээр мэдээлэлд итгэж, эх оронч үзэлтнүүд Засгийн газраа юу ч хийхгүй байна гэж шүүмжилдэг байв. Гэвч Японы Ерөнхий сайдаар сонгогдож байсан Ёшихидэ Сүга, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нар бодлогын хэмжээнд авч үзэхээ илэрхийлсэн билээ.
Олон жил Умардын талаас няцаасан энэ маргаан 2002 оны 9-р сарын 17-нд нэг талдаа гарав. Учир нь Японы Ерөнхий сайд Коизүми Жүничиро Умард Солонгост айлчилж Умардын удирдагч агсан Ким Чен Иртэй уулзах үеэр Умардын талаас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ. Хоёр талын уулзалтын үеэр Ким Чен Ир японы харьяат 13 иргэнийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч “Эх оронч үзэлд сохроор итгэсэн, улстөрийн төөрөгдөлд автсан хүмүүс энэ ажиллагааг 70, 80-аад онд зохион байгуулсан. Буруутай этгээдүүдийг аль хэдийнээ шийтгэгдсэн гэдгийг хэлэх ялдамд хоёр улсын харилцаанд сэв суусан энэ асуудалд гүнээ уучлал хүсье” гэжээ.
Уулзалтын үеэр Японы харьяат иргэдээс найм нь нас барсан гэж мэдэгдээд, дээрх найман хүний нас барсны гэрчилгээг олгосон юм. Гэвч хожим хойно нь нас барсны гэрчилгээг яаравчлан боловсруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас Японы тал эдгээр найман хүн нас барсан эсэхэд эргэлздэг. Японы Ерөнхий сайдын айлчлалаас яг нэг сарын дараа буюу 2002 оны 10-р сарын 15-ны өдөр Японы харьяат таван иргэнийг тодорхой хугацааны дараа буцаж ирэх нөхцөлтэйгөөр нутаг буцаав. Гэвч Японы Засгийн газар дээрх таван иргэний гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг харгалзан эх орондоо үлдээх шийдвэр гаргасан юм. Чухам үүнээс шалтгаалан Умардын тал Японыг хэлэлцээрийг зөрчсөн гэж үзэн Япон иргэдийг шилжүүлэн авах хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзсан билээ. Одоогоор 17 хүнийг хулгайлсан гэж Японы Засгийн газар албан ёсоор мэдээлээд байна.Гэвч Японы хэвлэлүүд Умардын талаас тус улсын 880 орчим хүнийг хулгайлсан байх боломжтой гэж мэдээлдэг. Үүнийг Японы тал ч, Умардын тал ч албан ёсоор батлаагүй.
Төлөвлөж буй айлчлал
Тавдугаар сарын сүүлээр Японы “Киодо” хэвлэлийн агентлаг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио наймдугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Айлчлалын зорилго нь дээр дурдсан хулгайлагдсан иргэдийн асуудалд Монгол Улсыг зуучлагчаар оролцуулах зорилготой. Япон улсын хувьд Умард Солонгостой дипломат харилцаагүйн улмаас энэ асуудал ахиц дэвшил гарахгүй байгаа юм. Харин Монгол Улсын хувьд Умард Солонгостой дипломат харилцаатай тул зуучлагчийн үүрэг хүлээхэд тохирох улс гэж харж байгаа. Манай талд үнэхээр боломж бий юу гэвэл тийм. Манай талаас 1980-аад оноос эхлэн бүс нутгийн улс орнууддаа Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлсээр ирсэн. Улмаар 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, албан ёсоор бүс нутгийн орнуудад зарласан билээ. Уг санаачилгын цаад зорилго нь Солонгосын хойгийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх замаар Зүүн хойд Азийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван цогцлооход дэмжлэг үзүүлэхэд оршино. Анх санаачилснаасаа хойш жилийн дараа 2014 оноос эхлэн жил бүр олон улсын бага хурал зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн тухайд 6-р сарын 6 буюу өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл Улаанбаатар хотноо болно.
Японы “Киодо” агентлагийн мэдээлснээр 2012 онд Монгол Улсад Япон болон Умард Солонгосын төлөөлөгчид уулзжээ. Уулзалтын гол зорилго нь алга болсон япон иргэдийн асуудал байгаагүй ч тодорхой хүрээнд хэлэлцэж амжжээ.
Японы талаас энэ талаар Умардын талд хүсэлт тавьсаар ирсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Умард Солонгосын Хөдөлмөрийн намын дээд тушаалтан Ким Ё Жон хэрэв Японы тал үнэхээр хүсвэл Кишида Фүмиогийн айлчлалыг төлөвлөж болно гэж мэдэгдсэн ч дараа сард нь байр сууриа өөрчилж “Японы талын бүх санаачилгад татгалзана” гэдгээ илэрхийлээд “хэзээ ч шийдэлд хүрэхгүй асуудалтай зууралдахгүй байхыг” анхааруулсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.