Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

ЕВРО 2024 | Герман-Шотландын тоглолтын өмнө мэдэх ёстой зүйлс

2024/06/14
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхлэх гэж байна. Тэмцээнийг зохион байгуулагч Германы шигшээ баг энэ тэмцээний салхийг хагалж Шотландын шигшээ багийн эсрэг тоглоно. Залуу тоглогчдоор хүч сэлбэн дараагийн шинэ үеийг угтахаар бэлдэж байгаа Германы шигшээ болон сүүлийн хоёр евро дараалан орж, эх орондоо түүх бүтээж буй Шотландын шигшээ багийн тоглолтын өмнө хоёр багийн статистик болон тоглолтын өмнөх мэдээллийг та бүхэнд хүргэе.
 

ГЕРМАН

Германы шигшээ баг өмнөх Европын аваргад алдарт дасгалжуулагч Йохим Лёвын удирдлага дор оролцож байлаа. Харин одоо бол залуухан бөгөөд авьяастай дасгалжуулагч Юлиан Нагелманнаар удирдуулсан шинэ залуу шигшээ багийнхан Мюнхен хотноо эхний тоглолтоо хийх гэж байна. Юлиан Нагелсманн Мюнхен хотод клубийн дасгалжуулагч бус шигшээ багийн дасгалжуулагчийн дүрээр анх удаагаа ирж байгаа нь энэ юм. Хэрэв Европын аваргын хэсгийн эхний тоглолтод ялалт байгуулж чадвал ялагдалгүй цувралаа тавд хүргэх боломж байна.
Германы шигшээ хамгийн сүүлд энэ сарын 08-ны өдөр Грекийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн. 2-1 онооны харьцаагаар ялалт байгуулсан энэхүү тоглолтод Кай Хаверц, Паскаль Грос нар гоол оруулсан билээ.

Германы шигшээ баг бүх тэмцээнийг оролцуулад сүүлийн зургаан тоглолтод гурав хожиж, нэг тэнцэн, хоёр хожигдсон. Ингэхдээ найман гоол оруулж, долоон бөмбөг хаалгандаа алджээ. Германц машины хувьд энэ бол харьцангуй тааруу мэдээ. Зургаан тоглолтын хоёрт нь эхний бөмбөгийг хаалганд оруулсан. Тэд эхний үед гурван гоол оруулж, өрсөлдөгчдөө таван бөмбөг алджээ.
 

ШОТЛАНД

Шотландын шигшээ яг одоо торгон ирэн дээрээ байна. Тэд  сүүлийн хоёр евро дараалан оролцож эх орондоо баатрын дүртэй байгаа. Европын аваргын сонгон шалгаруулах тэмцээнд таван тоглолт дараалж хожин, Герман хүрэх тийзээ халаасласан юм. Гэсэн хэдий ч формнь орон гаран байна. Тэд бүх тэмцээнийг оролцуулаад есөн тоглолтоос ердөө ганцхан хожил авчээ.

Тэд хамгийн сүүлд энэ сарын 08-ны өдөр Хемдэн парк цэнгэлдэхэд Финландын шигшээг хүлээн авч 2-2 онооны харьцаагаар тэнцсэн. Тус тоглолтын эхний гоолыг Финланд шигшээн хамгаалагчийн авто гоолоор тэргүүлж, төд удалгүй Шэнклендийн гоолоор хоёр бөмбөгийн зөрүүтэй тэргүүлж эхэлсэн боловч 72, 85 дахь минутад гоол алдсанаар нөхөрсөг тоглолт тэнцээгээр өндөрлөсөн билээ.

Шотландын шигшээ сүүлийн зургаан тоглолтод ердөө нэг хожиж, гурав тэнцэн, хоёр хожигдсон. Тэд энэ хугацаанд  есөн гоол оруулж, 12-ыг хаалгандаа алджээ. Тэд зургаан тоглолтын хоёрт нь эхний гоолыг оруулсан. Тэд эхний үед хоёр бөмбөг оруулдаг бол өрсөлдөгчдөө мөн энэ хугацаанд таван бөмбөг алддаг байна.
 
Герман-Шотланд мэдэх ёстой тоонууд

  • Германы довтолгоо сүүлийн хоёр жилд 23 гоол оруулжээ. Нэг тоглолтод дунджаар 1.5 гоол оруулдаг гэсэн үг.
  • Өрсөлдөгч Шотланд шигшээ багийн хамгаалалт хоёр жилийн хугацаанд 22 бөмбөг хаалгандаа алджээ. Нэг тоглолтод дунджаар 1.6 бөмбөг алддаг гэсэн үг.
  • Сүүлийн хоёр жилд Германы шигшээ 24, Шотландын шигшээ 23 гоол оруулжээ.
  • Томоохон тэмцээнд Герман-Шотландын шигшээ 3 дахь удаагаа таарч тоглох гэж байна.
  • Герман-Шотландын шигшээ баг түүхэндээ 17 удаа таарч тоглосноос Герман 8, Шотланд 4 удаа ялалт байгуулжээ. Харин 5 удаа тэнцсэн. Германы шигшээ энэ хугацаанд 26, Шотландын шигшээ 23 гоол оруулсан байна.
  • Шотландын шигшээ Германы эсрэг хийсэн сүүлийн 13 тоглолтод ердөө ганц л ялалт байгуулсан. Тэд хамгийн сүүлд 1999 оны дөрөвдүгээр сард Бременд болсон нөхөрсөг тоглолтод Дон Хатчисоны цорын ганц гоолоор ялалт байгуулжээ.

Холбоотой мэдээ

​АНУ-д виз мэдүүлэгчдийн сошиал орчныг судалж эхэлжээ
​Путин Украинтай хиллэх хилийн шугамын дагуу хамгаалалтын бүс байгуулна
​Талибууд шатрыг бүр мөсөн хориглолоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
ТББХ: “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг 73.9 хувь нь дэмжлээ
Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
АТГ: Эрүүгийн 9 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Энгельсийн гудамжинд борооны ус зайлуулах шугам угсарна
Дүүжин замын тээврийн суурийн арматур, бетон цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ
Нөөцийн махны үнэ хямдарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он