Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Нийтлэл

Сонгуулиас сонгуулийн хооронд хэн хамгийн их мөнгө зарцуулав

2024/06/06
Бизнесийн байгууллага, хувь хүн үйл ажилагаагаа сурталчлахын тулд сошиал сүлжээг ашиглах нь түгээмэл. Улстөрчид ч пейжээрээ дамжуулан өөрсдийгөө сурталчилж, эерэг сэтгэгдэл түгээхдээ бэлэн цэцэн үгтэй, өнгө будаг нь алагласан зурагнуудтай постуудаа мөнгө төлөн бүүстэлж/Boost/ илүү олон хүнд богино хугацаанд хүргэхийг эрмэлздэг. Үүрэгт ажилынхаа дагуу гүйцэтгэсэн ажлаа ч өөрөө сэдээд сайн дураараа хийчихсэн мэт гайхуулах нь ч энүүхэнд. Ингэж өөрсдийгөө “реклам”-дахдаа хамгийн их мөнгө зарцуулсан улстөрч болон улс төрийн байгууллагууд хэн, хэн бол гэж бодож байв уу?!

Сонирхуулахад, УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үеийг хүртэл дөрвөн жил буюу 2020-2024 онд Фейсбүүкт өөрийгөө сурталчлан таниулахад гар таталгүй хамгийн их мөнгө зарцуулсан улстөрчдийг УИХ-ын гишүүн Энхбаярын Батшугар тэргүүлэв. УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга тэрбээр сонгуулиас сонгуулийн хооронд өөрийгөө сурталчлахад зарцуулсан мөнгө нь 34,337 доллар. “Аавын эрх хүү” гэж гоочлуулсаар дөрвөн жил төр түшилцсэн Н.Энхбаяр ирэх сонгуульд нүүр алдахгүй байхын тулд монгол төгрөгөөр 120 гаруй саяыг үржээ. Түүний удаах байранд Бөхчулууны Пүрэвдорж гишүүн орж байна. Нийт 18,252 доллар буюу 64 орчим сая төгрөгөөр бүтэн дөрвөн жил реклам цацсан байна даа. Корона вирус гараад бүгд гэртээ хоригдож байхад Нетфликс үзээд хэвтчихсэн УИХ-ын гишүүн Хассуурын Ганхуяг хоёр тусдаа эккаунт ашиглан нийт 9,109 доллараар баахан пост цацжээ. Энэ ч яах вэ, уг нь жагсаалт ёсоор гуравдугаарт дурдагдах хүн бол “Оргил”-ын гэх овогтой Жамбалын Батсуурь гишүүн 15,668 доллараар өөрийгөө рекламдав. Ингээд тавдугаарт, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Сандагийн Бямбацогт 8,756 долларыг олон нийтийн сүлжээгээр өөртөө “гоё имиж” бүрдүүлэхэд зарцуулжээ. Харин ХҮН намын дарга асан, УИХ-д дэвшээд ялагдал амссан Бадрахын Найдалаа 5,736 доллар зарцуулж, ард түмэнд мартагдахгүйг хичээж яваа аж. Харин Дарханаас тодорсон УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням ирэх сонгуульд бэлдэж, урт хугацааны сурталчилгаандаа 5,736 доллар зарцуулжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга Лу.Гантөмөр 4,337 доллараар постнуудаа спонсорджээ. Үүн дотор саяхан Хүүхдийн баяраар фейсбүүкээр нэг цацаж, түмний атаархлыг төрүүлсэн, тансаг гэрээ гайхуулж, эхнэр хүүхдээ танилцуулсан нэг их гоё бичлэг нь ч багтах биз.

Дээр дурдсан эрхмүүдээс гадна 2,000-3,5000 доллар төлж, фейсбүүкт өөрсдийгөө магтсан ноёдоос дурдвал ХҮН намын дарга Тогмидын Доржханд, Дэшзэвэгийн Амарбаясгалан, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Одонгийн Цогтгэрэл тэргүүтэн.

Эрх баригч МАН-ынхан дөрвөн жилийн хугацаанд 4,355 доллар буюу 16 сая гаруй төгрөг зарцуулсан бол намуудаас сошиалд хамгийн мөнгө зарцуулсан нь ХҮН. Тус нам нь “ХҮН нам”, “Хөдөлмөрийн үндэсний нам - ХҮН” гэсэн хоёр эккаунтаар нийт 23,459 доллар зарцуулсан байна.

Ингээд ухаад байвал Фейсбүүкт хамгийн их мөнгө зарцуулж, пиар хийсэн хүмүүсийн жагсаалт хэдэн арваараа цуварна. Хэдхэн хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх гэж байна. Тэдний ихэнх нь УИХ-д нэр дэвших компанит аяндаа сонин, сэтгүүл, тараах хуудас гээд цаасан хэвлэлээр тогтохгүй сошиал орчин дахь инфлюнсерүүдээр рекламдуулах, мөрийн хөтөлбөр, элдэв амлалтаа сошиалаар иргэдэд түгээх гээд бүр л их мөнгө зарцуулах нь мэдээж. Сонгуулийн бус үед зөвхөн сошиалд ийм их мөнгө үрсэн байхад гал халуун эдгээр өдрүүдэд дээрх тоонууд дахиад хэд ч нугарч нэмэгдэх юм билээ. Улс төрд урт замнал төлөвлөж яваа хэний ч хувьд сонгуулийн өмнө ч, дараа ч ард олонд мартагдахгүйг хичээсээр л...

Холбоотой мэдээ

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Эрдэнэс Тавантолгой" ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ жилийн улсын их баяр наадмаар 7 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд амарна
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар болон Монголбанк санал нэгдлээ
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
АТҮТ-ийн бүх салбар нэгж энэ бямба гарагт ажиллана
Дундговь аймагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нд болно
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа
ОБЕГ: Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он