Сэтгэгдэл 0
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр нийт 2252 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 11, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 78, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 116 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 120 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.