Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

​ХХҮЕГ-аас хөрөнгө завшсан албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжив

17 мин өмнө
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын санхүүгийн албанд ажиллаж байсан хүмүүст холбогдох хэрэгт нэмж хийлгэхээр шүүхээс даалгасан ажиллагааг хууль сахиулагчид явуулж дуусгаад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Цэрэндаваа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн асан Б.Мөнгөнцэцэг, төсвийн үйл ажиллагаа хариуцсан нягтлан бодогч М.Мэндбаяр нар эрх мэдэл албан тушаалаа урвуулж, байгууллагынхаа данснаас аж ахуйн нэгж рүү багагүй хэмжээний мөнгө шилжүүлж, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдаж буй.

Өдгөө тэд ХХҮЕГ-т ажиллахаа больж, Б.Цэрэндаваа нь нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт, Б.Мөнгөнцэцэг нь төрийн өмчит компанид ажиллаж буй бол М.Мэндбаяр нь хувиараа хөдөлмөр эрхлэх болжээ. Б.Цэрэндаваа нь ХХҮЕГ-ын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Б.Мөнгөнцэцэгт хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэгэн компани болон иргэн Б.Т-ын данс руу нийт 3.9 сая төгрөг шилжүүлж, бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан аж. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх уг захирамжийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүх өнгөрсөн долоодугаар сард хэлэлцэхээс татгалзжээ. Ингэснээр шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагааг мөрдөн шалгах болон прокурорын байгууллага хийгээд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр дахиад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлэв.

Холбоотой мэдээ

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр
“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ
АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр
​ХХҮЕГ-аас хөрөнгө завшсан албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжив
“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ
БНСУ-д шалгалтын үеэр AI ашиглаж хуурах мэхлэх гэсэн ородлогын талаар мэдээлэл өгвөл 500 сая вон хүртэлх шагнал олгоно
АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа
Шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Чингис хаан үндэсний музей Москва хотноо эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Базаахгүй цагийг яаж эхлүүлснийг Б.Жавхлангаас асуух цаг болжээ
БНСУ даяар шалгалтад AI ашиглахаас сэргийлж, хяналт шалгалтаа чангаруулж байна
Бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна
Техникийн хяналтын үзлэгийн төв шинэ тоног төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ажлын хэсгийн дүгнэлтэд ан амьтан үрэгдсэн асуудал байгаагүй
Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
Улаанбаатар хот 2027 онд шинээр 670 тэрбумын өр тавина
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он