Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Улаанбаатар хот 2027 онд шинээр 670 тэрбумын өр тавина

15 мин өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва 2027 оны төсвийн төслөө НИТХ-д өргөн мэдүүлжээ. Зардлаа 600 тэрбум төгрөгөөр бууруулсан хэмээн сурталчилж буй уг төсвийн төслийг дагалдуулан шинээр 670 тэрбум төгрөгийн өрийн бичиг бонд гаргах асуудал оруулж иржээ.

Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн суманд 100 МВт-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхэд 103 сая ам.доллар буюу 370 гаруй тэрбум  төгрөгийн дотоод үнэт цаас гаргана. Энэ бондын жилийн хүү нь арилжааны зээлтэй ижил түвшинд буюу 14.3 хувь байна.

Мөн дотоодын зах зээл дээрээс босгох 300 тэрбум төгрөгийн бондын хөрөнгийг Дулааны V цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Уг станцын төсөлд зориулан 2026 оны 200 тэрбум төгрөгийн бондоор санхүүжүүлсэн. Зээлийн хүүгийн хувьд мөн л арилжааны зориулалт буюу 14.5 хувь байхаар тооцжээ.   

Ийнхүү өндөр хүүтэй бонд гаргаж, удаан хугацаанд хэрэгждэг  эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй. Эргэн төлөгдөх нөхцөл хатуу. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хотод арилжааны болон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийг эхлээд ярих ёстой. НИТХ өмнөх зээлүүдийн хүүгийн зардлыг бууруулах талаар зайлшгүй хэлэлцэх шаардлага гарч байна.   

НИТХ 2026 оны төсвийн тодотголоор Засаг дарга Б.Пүрэвдагвад гадаадад 500 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн бондыг олон улсын хөрөнгө зах зээл дээр гаргах эрх олгосон.

Одоогоор нийслэлийн дансанд олон улсын бирж дээр гаргасан 500 сая ам.доллар үнэт цаасны хөрөнгийн үлдэгдэл болох 1.4 их наяд төгрөг байгаа. Нийслэл Улаанбаатар хот 2024 онд олон улсын зах зээл (Венийн бирж)-ээс 500 сая ам.долларын бондыг Засгийн газрын баталгаатай босгосон. Энэ мөнгийг "Сэлбэ дэд төвийн орон сууцжуулалтад зарцуулна" гэж хөрөнгө оруулагчдад танилцуулж байлаа. Хэрэв энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулбал Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэл буурахаас эхлээд олон улсын хоригт орох эрсдэлтэй.

Тэрхүү 500 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг 2027 оны наймдугаар сарын 21-нд бүрэн хийж дуусгах хуваарьтай.  Эдийн засгийн үр өгөөжийн хувьд өмнөх 500 сая ам.долларын бонд 7.75 хүүтэй бөгөөд үнийг дахин санхүүжүүлэх тохиолдолд зээлийн хүү улам өсөх зэргээр санхүүгийн зардал нэмэгдэх юм.  Ингэснээр нийслэл хот 2027 онд нийт 2.5 их наяд төгрөгийн өр төлөх юм.

Холбоотой мэдээ

Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
“Тавантолгой түлш”-ийн захирал С.Даваасүрэн Хятадаас хорт бодис агуулсан барьцалдуулагч их хэмжээгээр авахыг завджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ажлын хэсгийн дүгнэлтэд ан амьтан үрэгдсэн асуудал байгаагүй
Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна
Улаанбаатар хот 2027 онд шинээр 670 тэрбумын өр тавина
Төрсөн эцгээ зодож, гэмтэл учруулжээ
Судалгаа: Өдөрт 30 ба түүнээс дээш удаа электрон тамхи сордог хүмүүсийн уушгины үйл ажиллагаа хамгийн ихээр буурдаг байна
“Тавантолгой түлш”-ийн захирал С.Даваасүрэн Хятадаас хорт бодис агуулсан барьцалдуулагч их хэмжээгээр авахыг завджээ
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
"Гэртээ ганцаараа" (Home Alone) кино Маколей Калкинтай үргэлжилнэ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он