Сэтгэгдэл 0
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ажлын хэсгийн дүгнэлтэд ан амьтан үрэгдсэн асуудал байгаагүй

Өнгөрсөн сард Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас нийт 468,965.7 га талбай шатсан гэдгийг албаныхан хэлсэн. Тэгвэл түймрийн хохирлын урьдчилсан дүгнэлт гарсан бөгөөд маргааш Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.
Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “ЦЕГ, ШШЕГ-аас хэрэг нээсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гэж сануулсан. Тиймээс хохирлын тоог шууд хэлж чадахгүй байна. Энэ тоо бас эцсийнх биш. Энэ тоон дээр ЭЦГ, шүүх шинжилгээний байгууллагаас гадна хөндлөнгийн шинжээч ажиллана. Мөн шүүх дээр очоод маргалдвал дээш, доош хэлбэлзэх магадлалтай. Маргааш Нөмрөгийн хохирлын хэмжээг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Ажлын хэсгийн дүгнэлтэд ан амьтан үрэгдсэн асуудал байгаагүй. Ан амьтны амьдрах орчинд үнэлгээ хийж, энэ хохирлыг тооцоолсон. Түймэрт өртсөн хэсэг хэвийн байдалдаа орох гэж нэлээн хугацаа орох байх. Энэ дээр хяналтын ажлуудыг хийнэ" гэдгийг хэлэв.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.