Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​ОБЕГ-ын дэд хурандаа Г.Мягмаржав барилгын компаниудаас удаа дараа хахууль авч байжээ

59 мин өмнө
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 29-ийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэдгээрийн дунд нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан бусдаас удаа дараагийн үйлдлээр хахууль авч байсан нэг бус хэрэг багтсан юм. Тухайлбал, албан тушаалаа өөртөө ашиг олох хэрэгсэл болгосон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Гал түймэртэй тэмцэх газрын зураг, хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн байсан, дэд хурандаа Г.Мягмаржав барилга барьж, ашиглалтад оруулсан аж ахуйн нэгжийн удирдлагаас удаа дараа хахууль авсан хэрэгт холбогдсон гэнэ.

Барилгын зураг, төслөө шуурхай хянуулж дүгнэлтээ хурдан авахыг хүссэн хэд хэдэн компанийн захирал, эрх бүхий албан тушаалтнуудаас 1-5 сая төгрөг авсан гэнэ. Түүнд өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь дансаар “Баганат өргөө”, “Конконсалтинг”, “Ричмонконсалтинг”, “Хос дөлгөөн констракшн”, “МОГҮМБ констракшн”, “Герстект” гэх компанийн албан тушаалтнууд мөнгөө шилжүүлж байсан бөгөөд нэг аж ахуйн нэгжийн удирдлага нь 2022 оноос хойш нэг бус удаа ийм алхам хийсэн нь тодорхой болсон аж. Түүнээс өмнө ОБЕГ-т уг албан тушаалыг хашиж байсан офицер эмэгтэй бусдаас хахууль авч байсан хэрэгтээ ял шийтгүүлж байсан удаатай. Гэвч өдгөө тэрбээр төрийн, төсвийн хөрөнгөөр барьж буй байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргаанд ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжих болсон нь шударга ёсонд нийцнэ гэж үү.

Холбоотой мэдээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төлөөлөгчид нэг тэрбумыг санал болгосон Р.Зоригтод торгох ял оноожээ
​ОБЕГ-ын дэд хурандаа Г.Мягмаржав барилгын компаниудаас удаа дараа хахууль авч байжээ
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Өгөгдлийн тухай (анхдагч) хуулийн төсөл, түүнд дагалдуулан боловсруулсан хуулийн төсөлд санал хүргүүллээ
Ахлах ангийн сурагчдад хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтуудыг зааж, төлөвшүүлнэ
Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
Япон дараах 18 салбарт гадаадаас ажиллах хүч авна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад 629 сая төгрөгийн үнэ бүхий идэш, тэжээл хүргэнэ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Дэлхийн хэт чинээлэг хүмүүс яагаад нүүж байна вэ?

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он