Сэтгэгдэл 0
Ардын намд С.Бямбацогтоос өөр Ерөнхийлөгчид нэр дэвших хүн байхгүй гэв үү

Улс төрийн хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт нэр дэвших нь баталгаатай болсон гэх яриа эд эрчээ авч байна. Тийм ч болохоор парламентын спикерт яаж ойртох вэ, хэрхэн туслах вэ гэж арга чарга хайсан улс их байгаа бололтой. Хүн гэдэг ч хувирамтгай амьтан юм хойно доо.
За тэгэхээр яагаад С.Бямбацогт тунаад үлдчихэв гэдэг асуулт гарч таарна. Ер нь том жижиг ямар ч сонгуулийн өмнө улс төрийн намууд судалгаа хийдэг. Тэр тусмаа улс төрийн ууган хүчин, эрх баригч гэдэг талаасаа МАН энэ тал дээр тун ч няхуур байх нь мэдээж. Өнгөрсөн хавар нам дотроо хийсэн нэгэн судалгаагаар хачирхалтай нь Л.Энх-Амгалан тэргүүлж байжээ. Өнөөдрийнх шиг өчнөөн асуудал овоорч, нийгэмд нэр хүнд нь доройтчихоогүй байсан үе. Боловсролын сайд байтугай УИХ-ын дарга, Ерөнхий сайд болчихсон ч гайхахгүй хүн мөн үү гэвэл мөн. Гэхдээ яг л энэ шалтгаанаар нам дотроо ч, гадна талдаа ч хэл аманд орох нь ихэссэн. Одоо дахиад судалгаа хийвэл Л.Энх-Амгалан нэлээд хойгуур л харагдахаар болчих шиг боллоо. Үүнд журмын нөхдийнх нь хийсэн зүйлс нэлээд жин дарах нь дамжиггүй. Харин өнгөрсөн наймдугаар сард иргэдээс авсан өөр нэг судалгаагаар У.Хүрэлсүх нэгдүгээрт, Н.Учрал хоёрт, С.Бямбацогт гуравдугаарт орсон байна. Ж.Энхбаяр долоо дээр байсан бол Г.Занданшатар ес дээр байсан гэх.
Гэхдээ дан ганц судалгааны хариулт нэр дэвшилтийг шийддэг зүйл биш ээ. Ялангуяа улс төрийн нам дотор. Нэг хэсэг Б.Жавхланг Ерөнхийлөгчид сойж байгаа тухай яриа гарсан боловч Х.Нямбаатарын мэдэгдлээс болоод нэлээд эвгүй болчихсон. Түүний дээр Ерөнхийлөгч бүх юмыг мэдэж шийддэг боллоо гэсэн асуудал, Ардын нам доторх хуваагдал түүнийг урагш гаргахгүй бололтой. Г.Занданшатарын хувьд нэр дэвших хүсэлтээ бараг л шулуухан илэрхийлж байгаа боловч дэмжлэг муутай. Энд нэг хачин зүй тогтол бий. Төдийгөөс өдий хүртэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй оонын хоёр эвэр шиг явж ирсэн хүн Ерөнхий сайдын албанаас буугаад нэг л биш болчихсон. Яг л Л.Оюун-Эрдэнэ шиг. Өнөөдөр ч Н.Учрал энэ сөргөлдөөний голд Оюутолгойн ногдол ашгийн асуудалд хавчуулагдчихсан байж байна. Эрх мэдлийн мөргөлдөөний уг шалтгааны эх сурвалжийг хүмүүсээс биш Үндсэн хуулиас л хайж байж мухарлах болов уу.
Эргээд нэр дэвшилтийн сэдэв рүүгээ ороход эдгээр бүх асуудлын хойно дундын хувилбарын тухай ярих гэвэл нас, буурь нь жигдэрсэн С.Бямбацогт дахиад л гараад ирж байгаа юм. Үүний дээр Ховдын фракц хүчтэй. Өнөөдөр Монголын толгой баячуудын дийлэнх нь, улс төрийн намуудад байгаа жинтэй улстөрчдийн тоогоороо ч бас шаггүй. Тэмээ 12 жилийн шинжтэй гэдэг шиг яаж ч бодсон УИХ-ын дарга МАН-аас хойтон жил Ерөнхийлөгчид нэр дэвших нь ээ гэдэг таамгийг улам бататгах аж. Ямар ч байсан “Алаагүй баавгайн арьс хуваах” дуртай монгол хүний зангаар хүрээлээд эхэлсэн ч бололтой шүү. Барилга, зам, гүүр, уул уурхай гээд олон салбарт гүн шигдэж, олон арван тэрбумын тендерүүдэд шалгардагаараа алдартай компаниудынх нь асуудал дэгдчихгүй бол одоохондоо ч нээрээ л боломжтой хувилбар харагдаад байгаа юм даа.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.