Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ

57 мин өмнө

Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэл хүргэв.

2026 онд зохион байгуулж буй төлөвлөгөөт дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд үргэлжилж байна. Энэ онд нийт 19 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг технологит хугацаанд нь хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ажил хэвийн, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

2026 онд олон улсын хорио цээрт гоц халдварт шүлхий болон ямааны годрон өвчин гарсантай холбогдуулан төсөвлөсөн зардал нэмэгдэх, төлөвлөгөөт дархлаажуулалтын хүрээнд нэмэлт арга хэмжээ авах шаардлага үүссэн талаар тэрбээр мэдээлэв.

МЭЕГ нь 2025 онд 17.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Өр төлбөрийн асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад танилцуулж, 10.1 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг бүрэн барагдуулаад байна.

Түүнчлэн малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, дархлаажуулалтын зардлын өсөлттэй холбоотойгоор 2026 онд нийт 30.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тул уг асуудлыг мөн ХХААХҮ-ийн сайдад танилцуулж, улсын төсвийн тодотголд тусгах замаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр 2025 оны өр төлбөр болон 2026 оны нэмэлт санхүүжилтийг МЭЕГ-аас 2026 оны 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Технологит дархлаажуулалтын ажлыг гурван үе шаттайгаар зохион байгуулснаас эхний болон хоёрдугаар шатны ажил бүрэн дууссан. Харин шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх гуравдугаар шатны бэлтгэлийг хангах хүрээнд нийт 3.6 сая тун вакцин худалдан авах ажлыг зохион байгуулсан байна. Намрын дархлаажуулалтын энэхүү гуравдугаар шатанд Хангайн болон Говийн бүсийн үхэр сүргийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцинаа 11 дүгээр сарын 5-ны дотор аймаг, орон нутгийн мал эмнэлгийн байгууллагуудад хүргэх бэлтгэлийг хангаж байна. Тус дархлаажуулалтыг 11 дүгээр сарын 8-наас эхлүүлж, 12 дугаар сарын 1-ний дотор дуусгахаар хугацааг товлосон.

Мөн ямааны годрон өвчний дэгдэлттэй холбогдуулан вакцины нөөц бүрдүүлэх, цаашид дотооддоо үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Дотоодын вакцин үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газрын хуралдаанд асуудлыг танилцуулж, 1.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар вакцин үйлдвэрлэлийн нийт зардлын 80 хувийг “Биокомбинат” ТӨХК-д шилжүүлж, үйлдвэрлэлийн ажлыг эрчимжүүлээд байна.

Холбоотой мэдээ

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад 629 сая төгрөгийн үнэ бүхий идэш, тэжээл хүргэнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
Япон дараах 18 салбарт гадаадаас ажиллах хүч авна
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад 629 сая төгрөгийн үнэ бүхий идэш, тэжээл хүргэнэ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
Өвлийн элсэлтийн шалгалтыг 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Дэлхийн хэт чинээлэг хүмүүс яагаад нүүж байна вэ?
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Иргэд хэрэглээний зээлийн хугацаагаа 48 хүртэлх сараар сунгуулах боломжтой боллоо
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он