Сэтгэгдэл 0
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад 629 сая төгрөгийн үнэ бүхий идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийн үнэ бүхий идэш, тэжээл хүргэх аж.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.