Сэтгэгдэл 0

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Улаан-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 16:17 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, мөн өдрийн 19:00 цагт цурамд оруулан 21:26 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 744 га талбай өртөж шатжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.