Сэтгэгдэл 0
Криста Пайк цаазаар авах ажиллагаа нь бүтэлгүйтснээс хойш анх удаа олон нийтэд хандан үг хэлжээ

Хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн Криста Пайк Теннесси мужид цаазаар авах ялыг гүйцэтгэх үеэр үхлийн тун бүхий тариаг хоёр удаа хийлгэсэн ч амьд үлдсэн билээ. Өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдэл хүргүүлсэн Пайк “Бие нь дээрдэж байгаа ч эдгэрнэ гэдэг нь бүх зүйл хэвийн болно гэсэн үг биш. Бие махбод минь өвдөж байна. Гар, алга, хоолой гээд бүгд өвдөж байна. Одоо ч ярихад хүндрэлтэй хэвээрээ. Энэ нь зөвхөн бие махбодын өвдөлт биш юм” гэжээ.
1995 онд Теннесси-Ноксвилл их сургуулийн ангийн оюутан Коллин Слеммерийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон Пайк энэ сарын эхээр эмнэлгээс гарсан. Түүнд пентобарбитал бодисыг хоёр удаа тарьсан боловч амьд үлдсэн юм. Пайкийг сүүлийн 30 жилийн турш хоригдож байсан эмэгтэйчүүдийн хорих анги болох Дебора К. Жонсоны нэрэмжит нөхөн сэргээх төв рүү буцаан шилжүүлсэн байна.
Пайкийн өмгөөлөгчид 10 дугаар сарын 10-нд гаргасан мэдэгдэлдээ "Тэрбээр ийм онцгой нөхцөл байдалд өөрт нь анхаарал халамж тавьсан яаралтай тусламжийн баг болон эмнэлгийн ажилтнуудад талархаж байна. Хорих ангид эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа бөгөөд бид түүний биеийн байдал хэрхэн сайжирч байгааг үргэлжлүүлэн мэдээлэх болно" гэжээ. Пайк 18 настай байхдаа өөр хоёр өсвөр насны хүүхдийн хамт ангийн оюутан Слеммерийн амь насанд хүрсэн бөгөөд хохирогчийн гавлын ясыг бяцлахын зэрэгцээ цээжин дээр нь таван хошуу (пентаграмм) сийлсэн байдаг.
Пайк 1996 онд санаатайгаар, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн амины хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, цаазаар авах ял сонссон хамгийн залуу эмэгтэй болсон юм. "Associated Press" агентлагийн мэдээлснээр, Пайк нь пентобарбитал бодисыг хоёр удаа тариулсан ч амьд үлдсэн анхны цаазаар авах ялтан болжээ. Теннесси мужийн захирагч Билл Ли (Бүгд найрамдах нам) уг явдлын дараахан шоронгийн дарга Фрэнк Страда албан тушаалаасаа огцорсныг, мөн муж улсын зүгээс юу буруу болсныг тогтоохоор шалгалт явуулж эхэлснийг мэдэгдсэн.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.