Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд

1 цаг 7 минут

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих нөхцөл хэрэгжиж байна. Ингэхдээ нэг удаагийн зорчих хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд анх хил нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн хугацаанд нийт 90 хоноогоос илүүгүй байна.

Харин 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад зорилгоор зорчих иргэд холбогдох ангиллын виз, зөвшөөрлийг зохих журмын дагуу Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон Дархан дахь Ерөнхий консулын газарт мэдүүлж, авна.

Гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сараас дээш хугацаатай байх шаардлагатай.

ОХУ-ын хилээр нэвтрэхдээ шилжилт хөдөлгөөний хяналтын карт /миграционная карта/-ыг заавал бөглөх бөгөөд тус картад Таны хувийн мэдээлэл, аяллын зорилгыг үнэн, зөв тэмдэглэсэн эсэхийг сайтар нягтална уу. Түүнчлэн уг картыг ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

Оюутнуудад: ОХУ-д суралцахаар ирж буй иргэд шилжилт хөдөлгөөний хяналтын картад Суралцах буюу “Учёба” гэсэн тэмдэглэгээг заавал тавиулна. Уг тэмдэглэгээг хийлгээгүй тохиолдолд Монгол руу буцаж, дахин шинээр виз мэдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг анхаарна уу.

Шилжилт хөдөлгөөний хяналтын картаа гэмтээж, үрэгдүүлсэн тохиолдолд байгаа газрынхаа ОХУ-ын ДХЯ-ны харьяа орон нутгийн цагдаагийн газарт гурван хоногийн дотор мэдэгдсэнээр уг картыг дахин авах боломжтой.

ОХУ-д зорчиж буй иргэд 7 хоногийн дотор түр оршин суугаа газартаа бүртгүүлэх шаардлагатай. /Байрлаж буй зочид буудал /хостел/, уригч иргэн, байгууллага зэрэг хүлээн авагч талаар бүртгэлийг хийлгүүлж, холбогдох баримтыг авна/

ОХУ-д мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, бүх төрлийн галт зэвсэг, түүний сум, хонгио, тусгай зориулалтын техник хэрэгсэл /тагнах, чагнах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг/, болон түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулах, гаргахыг тус улсын эрүүгийн тухай хуулиар хориглодог. Иймд тус улсын нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг дахин нэг сайтар шалгаж, бусдын эд зүйлсийг өөрийн нэр дээр авч явахгүй байхад анхаарна уу.

ОХУ-ын хилээр 10,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх рублийг оруулах /гаргах/, согтууруулах ундаа, тамхи болон бусад хязгаарлалттай барааг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн авч явах тохиолдолд гаалийн мэдүүлгийг гаргаж, “улаан коридор”-оор нэвтрэх шаардлагатай.

Түүнчлэн гарал үүсэл нь тодорхойгүй ан амьтны гаралтай мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий эд, ургамал, үр, суулгац, хөрс, шороо зэргийг оросын хилээр нэвтрүүлэхийг хатуу хориглодог болохыг анхаарна уу.

Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зар мэдээллийг сайтар нягтлах, цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх,

ОХУ-ын тусгай хамгаалалттай газар, ялангуяа цэрэг-техниктэй холбоотой объектын хажуугаар зорчихдоо зогсолт хийхгүй, мөн тухайн бүс нутгийн зураг, дүрс бичлэгийг аливаа нэг хэлбэрээр баримтжуулахгүй, цахим орчинд байршуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иргэн Та ОХУ-ын хилээр нэвтрэх үед, түүний дараа эрх зүй, эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай зөвлөмж, туслалцаа шаардлагтай тохиолдолд өөрт ойр Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай дараах цахим шуудан, утсаар холбогдоно уугэжМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрд бэлэн өгөхийг та дэмжих үү?
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум Фүжөү хотноо болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрд бэлэн өгөхийг та дэмжих үү?
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум Фүжөү хотноо болж байна
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Aрдын намын сонгогчдод нөлөөлөх авлига буюу Төрийн банк 2027 онд 1.1 их наяд төгрөг цацна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Эверестэд хуванцар "бороо" орж эхэлжээ
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
АТГ: Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
Хятадын цэргийн дээд шатлалд үлдсэн цор ганц генерал Жан Шэнмин тушаал дэвшиж, Ши Жиньпиний итгэлт хүн болов
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгаа дуусжээ
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он