Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ

56 мин өмнө
2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон бусад холбогдох дарга нар Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэлийн бодлого болон 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгох суурь тэтгэврийн талаар мэдээлэл хийлээ. 
Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох нөхцөлийг бүрдүүлсэн. 
Энэхүү шинэчлэл нь ахмад настны орлогыг нэмэгдүүлэх,  нийгмийн  баталгааг хангах зорилготой юм. 
Суурь тэтгэврийг тэтгэвэр авагчдаас ямар нэгэн хүсэлт болон нэмэлт баримт бичиг авахгүйгээр тогтоож, олгоно. 
Суурь тэтгэврийг хэн, хэрхэн авах вэ?
Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй нийт ахмадуудын 80 хувь буюу 435.0 мянган иргэн суурь тэтгэвэрт хамрагдана. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэврийг олгох юм. 
Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаа болон тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000 – 300,000 төгрөг байхаар ялгаатай тооцох ба суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224,000 төгрөг байна. 
Тооцооллын жишээ:
• 20 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 970,550 төгрөг болно. 
• 35 жил шимтгэл төлсөн, сард 769,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 276,550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 1,045,550 төгрөг болно.  
• 30 жил шимтгэл төлсөн, сард 1,000,000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 240,000 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдоно, сарын нийт тэтгэвэр нь 1,240,000 төгрөг болно. 
Жич: Цэргийн, онцлог мэргэжлийн болон олон хүүхэдтэй эх, хөдөлмөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон  иргэд дээрх насны шалгуурт (эмэгтэй 55, эрэгтэй 60) хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрх үүснэ. 
Мөн  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцын дундаж түвшинтэй уялдуулан жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлж байхаар заасан. Үүний дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгаад байна. 

Холбоотой мэдээ

Анхны цаснаар 400 гаруй хүн халтирч, гэмтжээ
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
Ихэнх нутгаар хүйтэрнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Анхны цаснаар 400 гаруй хүн халтирч, гэмтжээ
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна
Гараашны татварын асуудал чуулганы босго давах болзлыг хангалаа
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
CITIES BATTLE – 2026 халз барилдаан болж байна
“EADAILY”: Украины зэвсэгт хүчний зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн халдлагын нөлөө Хятадад хүрч, Монголоос нүүрс тээвэрлэгдэхээ больжээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
АТҮТ: Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ нэмэгдлээ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томилжээ
16 болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн Ц.Давгадорж нарын холбогдох хэргийг хаалттай хэлэлцэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он