Сэтгэгдэл 0

ОХУ-н жүдо бөхийн холбооны санаачилгаар Монгол улс болон Оросын Холбооны улсын хотуудын багийн халз барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдаж байна.
Тодруулбал Улаанбаатар хот, Эрдэнэт хотын багуудтай Оренбург хотын баг, Грозный хотын багууд тойргийн журмаар өрсөлдөж байгаа аж.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын баг, Оренбург хотын багууд тус тус ялагдалгүй яваа бөгөөд тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр шалгарсан.
Тэргүүн байранд шалгарсан баг ирэх 12 дугаар сард Москва хотод зохиогдох финалын шатанд өрсөлдөх эрхээ авах юм байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.