Сэтгэгдэл 0
Хятадын мэдээллийн хэрэгслүүд Мобиком компанийг Монгол Улсад гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор Бээжингээс уучлалт гуйхыг шаарджээ

Бээжин, Токио хоёрын хооронд дипломат харилцааны хурцадмал байдал өндөр байгаа энэ үед Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд Японы харилцаа холбооны компанийг хөрш Монгол Улсад гарсан томоохон хээрийн түймэртэй холбоотойгоорХятадаас уучлалт гуйхыг шаарджээ. Аравдугаар сарын 8-нд дэгдсэн уг хээрийн түймэр Монгол-Хятадын хил дээрх байгалийн нөөц газрын 80 орчим хувийг хамарсан байна.
Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, KDDI компани уг түймэр нь өөрийн охин компани болох, Монгол Улсын үүрэн холбооны хамгийн том оператор "Мобиком" (MobiCom)-ын үйл ажиллагаатай холбоотой болохыг хүлээн зөвшөөрсэн байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "Мобиком"-ын удирдлагуудын ашиглаж байсан тээврийн хэрэгсэл шатаж, улмаар хуурай өвсөнд гал авалцсанаас энэхүү томоохон түймэр гарсан бөгөөд тус компани хохирол барагдуулах нөхцөл байдалтай тулгарч болзошгүй байна.
KDDI компани мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ "Манай корпорацын бүрэлдэхүүнд багтдаг 'Мобиком' компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан түймэр Монгол Улсын байгаль орчинд ноцтой хохирол учруулсан явдалд бид маш нухацтай хандаж байна" гэжээ.
Гал түймэр нь "MobiCom" компанийн тээврийн хэрэгсэл шатсанаас болж эхэлсэн гэж мэдэгдэлд дурджээ. "Энэхүү нөхцөл байдлаас үүдэн гарсан ихээхэн хүндрэл, санаа зовнилын улмаас Монголын ард түмэн, харилцагчид болон холбогдох бүх талуудаас чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна. Үүнээс өмнө, энэ сарын 14-ний өдөр "MobiCom" компанийн гүйцэтгэх захирал, Японы иргэн Ясухиро Очи уучлалт гуйж, ярилцлага өгөхдөө "Байгаль орчинд учруулсан хохиролд гүнээ харамсаж, Монголын ард түмнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" хэмээн мэдэгдсэн байв.
Гэвч энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагуудад Хятадын төрийн мэдлийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус компанийг шүүмжилж, "MobiCom"-ын 98.85 хувийг эзэмшдэг KDDI компани уг гал түймрийн Хятад улсад үзүүлсэн нөлөөллийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгааг онцолжээ.
Хятадын "Global Times" сонинд мэдээлснээр, гал түймэр хил даван тархахаас сэргийлэхийн тулд Хятад улс "асар их зардал" гаргаж, 3400 гаруй онцгой байдлын ажилтныг дайчлан, тэд бараг долоо хоногийн турш өдөр, шөнөгүй ажилласан байна. Тус сонины нийтлэлд "Энэхүү хэрэг явдалд холбогдсон Японы компани болон хариуцлага хүлээх ёстой хүмүүс Хятад улсаас уучлалт гуйх хэрэгтэй" гэжээ. "Энэ бол тэдний хариуцлагыг тодорхойлох, Хятадын олон нийтийн зүй ёсны санаа зовнилыг шийдвэрлэх үндсэн шаардлага бөгөөд эндээс зайлсхийх ямар ч боломж байхгүй" гэж уг нийтлэлд онцолсон байна. Бээжин хотын өдөр тутмын сонины ("Beijing Daily") эрхэлдэг "Changanjie Zhishi" цахим хуудасны нийтлэлд дурдсанаар, гал түймрийг хил дээрх Монголын талд амжилттай хязгаарлаж чадсан хэдий ч Хятадын талд буюу Өвөр Монголын өөртөө засах орон утаа, тоос шорооны бохирдол, түүнчлэн бэлчээрийн экосистемд учирсан хор уршигтай нүүр тулсаар байгаа ажээ.
Ой хээрийн түймэр нь Хятадын Өвөр Монголын бүс нутагтай хөрш зэргэлдээ орших Монголын зүүн хэсгийн Дорнод аймгийн Нумруг дархан цаазат газарт эхэлсэн. 330 км хил дагуу эргүүл хийх, галын хаалтыг өргөжүүлэх, ургамлыг цэвэрлэх, галыг унтраахаар Хятадын мянга мянган онцгой байдлын албан хаагчдыг дайчилсан байна. Хятадын талд ямар ч хохирол учраагүй бөгөөд хилийн дээгүүр галыг унтраахад 10-р сарын 16 хүртэл хугацаа шаардагдсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ..

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.