Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Утаагүй түлш хэмээх үлгэрийн зохиолч нь ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар уу?

2023/09/08

“Гөлөгөө яалаа?” гэдэг шиг утаагүй түлшний үлгэрийг хөвөрдөөд явахаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дээр очдог юм. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед буюу 2010 оны долоодугаар сард ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн 210000 тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлыг гүйцэтгэх гэрээг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Аморе интернэшнл” ХХК хооронд байгуулсан байдаг. Гэрээний үүргээр бол 2010 оны долоодугаар сараас ажил нь эхэлж 2012 оны есдүгээр сард үйлдвэрийг эцсийн байдлаар хүлээлгэж өгөх ёстой байв.

Гэрээний нийт дүн нь 16.8 тэрбум төгрөг. Гэвч энэ компани мөнгөө авсан боловч ажлаа хийгээгүй байдаг. Үүний дээр нэг ноцтой зүйл бий нь Цэвэр агаар сангийн захирал асан Н.Хүрэлсүх тээр жил яллагдахаасаа өмнө “Коксжих түлшний үйлдвэрт төсвөөс нэмж 2,5 тэрбумыг өгсөн нь хэний лобби байв. Тэнд ийм их мөнгө шингээж яах гэсэн юм. Үйлдвэрийн төсөв анхнаасаа хангалттай байсан” гэж байлаа.

Ингээд явбал 20 тэрбум төгрөг болно биз дээ. Түүний дээр төслийн мөнгөнөөс З.Туул, Т.Ганболд нарын хувийн данс руу 3.04 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудал аудитын шалгалтаар тогтоогдож, хэрэг бүртгэл ч явагдаж байсан юм. З.Туул нь “Аморе интернэшнл” компанийн захирал Ж.Баатарсүрэнгийн эхнэр гэсэн мэдээлэл ч цацагдаж байлаа. Гэвч Улаанбаатарын утаагаар яаж “мөнгө цохиж” болдогийн тод жишээ болон замхарчээ.

Энэ “Аморе интернэшнл” гэдэг компани тухайн үедээ байгуулагдаад удаагүй шинэхэн, дээр нь өмнө нь том төсөл хэрэгжүүлж байсан туршлагагүй байв. Тэгвэл яаж тухайн үед 17 тэрбумаар тоологдох төсөвтэй том төслийг авч чадсан байх вэ. Өнөөдөр бага сонсогдож магадгүй ч тэр үеийн мөнгөний ханшаар өнөөтэй дүйцүүлэн бодвол 170 тэрбумаас ч давна гэсэн үг. Энэ хамаарлыг олоход тун амархан. Тодруулбал, “Аморе интернэшнл” компанийн захирал Ж.Баатарсүрэн нь Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын ангийн хүүхэд байсныг санамсаргүй тохиолдол биш гэж барин тавин хэлэх хүн бий. Тухайн үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нарыг тус компанид давуу эрх олгож тендерт шалгаруулсан хэмээн нэр бүхий хүмүүс гомдол гаргахаа илэрхийлж байлаа.

Одоогоос 13 жилийн өмнө ингэж “утаагүй түлш”-ний үлгэрээр төрийн мөнгө шамшигдуулсан этгээдүүд өнөөг хүртэл хөрөнгө чинээтэй, өндөр албан тушаалд явсаар ирсэн нь “хотынхны хохь” гэх үү. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан 2012 онд сонинд ярилцлага өгөхдөө “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ТЭЦ-II-ыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Гэтэл тендерт шалгарсан компани хариуцлага алдаж юу ч хийгээгүй байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил нурлаа. Тендерт шалгаруулсан компани, шалгаруулсан хүмүүсийг хуулийнхан шалгах ёстой” гэж байлаа. Улмаар энэ асуудалд “Аморе интернэйшнл” компанийн захирал П.Баатарсүрэнд 2013 онд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл дэх эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, 174 дүгээр зүйлд заасан батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, 273 дугаар зүйлийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруйн хугацаанд шалгажээ. Гэтэл ийм их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгож байсныг юу гэж тайлбарлах вэ. Том артай гэвэл илүү онох байх. Тэр нь хэн бэ гээд явбал Ч.Хүрэлбаатар гэдэг хүнийг хардахаас аргагүй болж байгаа юм.

Дарга нар сайжруулсан түлш гэх үлгэрээр улсын хөрөнгийг шамшигдуулан зоолж байхад Улаанбаатарын иргэд хорт хавдар, амьсгалын замын өвчнөөрөө дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн хамгийн их гамшигт өртсөн нийслэл гэж цоллууллаа. Сая сая хүний эрүүл мэндээр бооцоо тавьж улс төрийн тавцанд гялалзаж буй хүн ард түмний төлөө байж чадах уу? Одоо дахиад туршилтад оруулна гэж байгаа нь эмгэнэл биш үү. Турших биш шийдэлд хүрэх арга сонгохгүй бол монголчууд цаашид тэсэхгүй болсон шүү.

Утаагүй түлшний үлгэр 13 дахь хавартайгаа золголоо. Үлгэрийн зохиолч нь Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мөн үү?

Холбоотой мэдээ

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ
Нийслэлийн томоохон 16 төслийн талаарх ээлжит шуурхай хуралдаан боллоо
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
ЗГ: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он