Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Оюутолгой” ХХК зээлдэгчдээсээ зөвшөөрөл авч байж ногдол ашиг хуваарилах хатуу гэрээтэй

1 цаг 19 минут
Монгол Улсын Засгийн газар “Рио тинто” группийн 66 хувийн эзэмшилтэй “Оюутолгой” компаниас  2027 онд 3 их наяд төгрөг авна хэмээн олон нийтэд зарлаад буй. Тэрхүү 3 их наяд төгрөгийг сайд нараараа дамжуулан, УИХ-ын гишүүдийн тойрог хэрхэн зарцуулахаа ч тооцоолчихсон.  

Гэтэл хөрөнгө оруулагч тал өнөөдрийг хүртэл ногдол ашиг хуваарилна гэдэг албан шийдвэрээ гаргаж өгөөгүй байгаа. Компанийн тухай хуулиараа ирэх оны дөрөвдүгээр сард ТУЗ-ийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилах эсэхээр эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Сангийн сайд З.Мэндсайхан ч үүнийг баталж, “Рио тинто” группээс ногдол ашиг хуваарилах талаар албан ёсны тамга тэмдгээр баталгаажсан бичиг ирүүлээгүй гэдгийг УИХ-ын Байнгын хорооны хурал дээр өөрийн амаар хэлэв.

Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учралын 2026 оны есдүгээр сарын 12-нд хийсэн “Оюутолгойгоос анх удаа ногдол ашиг авахаар боллоо” гэдэг гэнэтийн мэдэгдэл хэтэрхий түргэдсэн болж таараад байгаа. Тэр өдөр түүнтэй хамт суусан “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт ч албан ёсны баталгаа өгөөгүй бөгөөд зөвхөн “Ногдол ашиг хуваарилахад хамтран ажиллана” гэж хэлсэн.

Тэдний араас “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Оюутолгойд зээл өгсөн олон санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг. Бид зээл төлөх байсан эх үүсвэрээрээ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгчихвөл зээлдүүлэгч байгууллагууд эрсдэлд орно. Тиймээс энэ чиглэлд зөв зүйтэй яриа хэлэлцээ хийж, зээлийн бүтцийг сайжруулж, хүүг бууруулахад анхаарна. Компанид 4.4 тэрбум ам.долларын зээл өгсөн 15 банк, санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусаад, дараа нь хувь нийлүүлэгчдийн зээлийг төлж, үүний дараа ногдол ашиг хуваарилах дараалалтай байсан. 15 банк, санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусахаас өмнө хүүг нь буулгаж, хугацааг нь заавал өнөө маргаашгүй төлж болох уу, болохгүй юу. Хувь нийлүүлэгчдийн зээлийн дэс дарааллыг өөрчилж, мөнгөн урсгалаа ногдол ашиг руу чиглүүлж болох уу гэдгээ бид ярилцах ёстой. Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүсэж байгаа бол нийт ногдол ашгийн хэмжээ есөн их наяд төгрөг гэсэн үг. Гэхдээ Оюу толгой хүссэн хэмжээгээрээ мөнгө үйлдвэрлэж чадахгүй. Тодорхой хэмжээний хязгаарлалттай, байгаа боломждоо захирагдана” гэдэг маш тодорхой тайлбар өгсөн.
 
Tүүний яриаг УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Р.Рэнцэнбазар мөн Байнгын хорооны хурал дээр баталсан. Тэрбээр “Зээл төлж дуусах, эсвэл зээлдүүлэгч тал зөвшөөрөөгүй нөхцөлд ногдол ашиг хуваарилж болохгүй гэдэг гэрээний заалт байдаг юм билээ. Нийт 10 гаруй банкнаас зээл авсан байдаг. Тэр синдикат (хамтран зээлдэгчид)-тай зээлийн хэлэлцээнд орох ёстой. Рио тинотой гэрээ хэлэлцээр хийсэн Сангийн сайд нарийн мэдээлэл өгөх байх” гэв.

Энэ мэтээр Засгийн газар 2027 онд ногдол ашиг авна гэдэг бат итгэлтэйгээр аваагүй буюу байхгүй 3 их наяд төгрөгийг хэдийнэ үрчихсэн сууж байгаа. Харин хөрөнгө оруулагч тал ил гаргаагүй ч тойруугаар маш тодорхой нөхцөл тавиад байгаа. Тэр нь Оюутолгой бүлэг ордын нийт баялгийн 30 хувь агуулагдаж буй “Онтрэ ресурс” компанийн мэдэлд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн наймаа юм.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
“Оюутолгой” ХХК зээлдэгчдээсээ зөвшөөрөл авч байж ногдол ашиг хуваарилах хатуу гэрээтэй
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Зеленский Ерөнхийлөгчид дахин нэр дэвшинэ
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
Нойтон цас орж, цасан шуурга шуурна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он