Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв

1 цаг 14 минут

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Э.Батшугар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр холбогдох зөвлөмжийг хүргүүллээ.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн 2024-2026 оны захиран зарцуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад олгосон санхүүжилт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим тогтоолд дүн шинжилгээ хийж, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд 5 зүйл асуудлаар зөвлөмжийг хүргүүлсэн байна.  

  1. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024-2026 онд батлагдсан орлого 1,9 тэрбум төгрөгөөс 2,7 тэрбум төгрөг болж 39.8 хувиар, батлагдсан зарлага 1,9 тэрбум төгрөгөөс 2,4 тэрбум төгрөг болж 27.2 хувиар тус тус өсчээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого хангалттай төвлөрөхгүй, харин зарлага нь бүрэн гүйцэтгэлтэй байгаагаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж, сангийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй байна. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ хэт өргөн байгааг хязгаарлах шаардлагатайг харуулж байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангийн сүүлийн 5 жилийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрх бүхий байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг судлан хэрэгжүүлэх, сангийн үр ашгийг нэмэгдүүлэхийг Авлигатай тэмцэх газраас зөвлөв.
  1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 1 дүгээр сараас 2026 оны 7 дугаар сарын байдлаар нийт ирсэн нэхэмжлэлийн 29.9-46.6 хувьд нь түүвэрлэсэн хяналт хэрэгжүүлж, 3.9-8.4 хувьд нь хасалт хийсэн байна. Нийт ирсэн нэхэмжлэлийн 29-46 орчим хувийг хянаж буй нь хангалтгүй бөгөөд хяналтыг тухайн тусламж үйлчилгээ бодитоор үзүүлсэн эсэх, эмнэл зүйн хувьд шаардлагатай эсэх, давхардсан эсэх, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага хангасан эсэх, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ нь зохистой хэрэглээний шалгуурт нийцсэн эсэх зэргээр эрсдэлийн түвшинд үндэслэн хийх шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг сайжруулж, энэ үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эрсдэлийн түвшинд суурилсан нэхэмжлэлийг бүрэн хянах хяналтын механизмыг бүрдүүлэхийг зөвлөмж болголоо.
  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эх олонлогийн хасалтыг хэрэглэх талаар зохицуулаагүй бөгөөд шалгагдаагүй нэхэмжлэлд санхүүгийн үр дагавар үүсгэж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчимтай зөрчилдөх эрсдэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны А/30 дугаар тушаалаар баталсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ын зохицуулалт нь эх олонлогийн хасалт хийх Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан эрхийг хязгаарлаж байгааг эргэж харах шаардлагатай болж байна. Иймд нэхэмжлэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын нэхэмжлэлд эх олонлогийн хасалт хийх зохицуулалтыг хянан үзэх, нягтлах, холбогдох тогтоол, тушаалд өөрчлөлт оруулахыг зөвлөв.
  1. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024-2025, 2026 оны эхний 6 сарын байдлаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт олгосон байдлыг судлан үзэхэд улсын болон хувийн эмнэлэгт 4-12 дахин ялгаатай байдлаар санхүүжилт олгосон байв. Түүнчлэн дээрх хугацаанд хувийн эмнэлгүүдэд олгосон санхүүжилт харилцан адилгүй байх ба нийт 192 хувийн эмнэлэгт 557,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 47 орчим хувийг нэр бүхий 11 хувийн эмнэлэгт олгосон бол үлдсэн 53 хувийг нь 181 эмнэлэгт олгосон байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад олгож буй санхүүжилтийн ялгааны үндэслэлд дүн шинжилгээ хийж, байгууллагын хүчин чадал, үзүүлж буй тусламж үйлчилгээний төрөл, хэмжээ, өртөг, чанар, гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан санхүүжилтийн үндэслэл, үр ашгийг үнэлж, эрсдэлийн түвшинд суурилсан хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлагатайг мөн зөвлөлөө.
  1. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан 7 тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаас баталсан 1 тушаал бүртгэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ирүүлсэн судалгаагаар тус зөвлөлөөс 2017-2026 онд баталсан нийт 31 тогтоол хүчинтэй байх ба захиргааны хэм хэмжээний актын шинжтэй, гадагш чиглэсэн зохицуулалт агуулсан тогтоолуудыг хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хүчин төгөлдөр болсны дараа мөрдүүлж байх, зарим тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвлөж байна. Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүй мөрдүүлсэнтэй холбоотойгоор шүүхийн маргаан гарч шийдвэрлэгдсэн байх бөгөөд үүнээс улбаатай сангийн хөрөнгөд төлөвлөснөөс өөр зардал гарах эрсдэл үүссэн зэрэг нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хэрэгжүүлсэн дүн шинжилгээний явцад тогтоогдсон байна.

Дээрх зөвлөмжид дурдсан арга хэмжээг хэрэгжүүлж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу ажлын биелэлт, үр дүнгийн тайланг холбогдох нотломжийн хамт 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг албан бичигт дурджээ.

Холбоотой мэдээ

Малаа хайж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Малаа хайж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
“Оюутолгой” ХХК зээлдэгчдээсээ зөвшөөрөл авч байж ногдол ашиг хуваарилах хатуу гэрээтэй
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Зеленский Ерөнхийлөгчид дахин нэр дэвшинэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он