Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Z үеийнхэний ажлаас халагдаж буй гол шалтгаан юу вэ

1 цаг 11 минут
Z үеийнхэн (1997-2012 оны хооронд төрсөн) хөдөлмөрийн зах зээлд  нэвтэрч эхлээд байгаа билээ. Боловсрол, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх платформ “Intelligent”-ийн тайланд дурдсанаар, Z үеийн ажилтнуудтай холбоотой бэрхшээлүүд олон ажил олгогчдыг ажилд авах стратегиа эргэж харахад хүргэж байгаа аж. Бараг 1000 менежерүүдийн дунд явуулсан судалгаагаар зургаан ажил олгогч тутмын нэг нь Z үеийн ажилчдыг ажилд авахдаа эргэлздэг байна.

“Intelligent.com”-оос есдүгээр сард нийтэлсэн судалгаагаар ажил олгогчдын 60 хувь нь Z үеийн ажилтнуудыг ажилд авснаас хойш хэдхэн сарын дотор ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогджээ.

Ажилтнуудыг ийнхүү ажлаас чөлөөлөх болсон шалтгаанууд нь ажлын байрны хүлээлт болон үе хоорондын өөрчлөгдөж буй үнэт зүйлсийн хоорондох нарийн төвөгтэй харилцан хамаарлаас үүдэлтэй байна. Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд авснаасаа удалгүй ажлаас чөлөөлөх болсон хэд хэдэн шалтгааныг дурдсанаас харилцааны ур чадвар сул байх, мэргэжлийн бус зан авир гаргах зэрэг шалтгаан тэргүүлж байна.

Ажил олгогчдын бараг тал хувь нь залуу ажилтнууд санаачилга гаргах тал дээр бэрхшээлтэй гэж мэдээлсэн бол 46 хувь нь тэдний мэргэжлийн хандлагатай холбоотой асуудлуудыг онцолжээ. Мөн тавны нэгээс илүү хувь (21%) нь шинэ төгсөгчид ажлын ачааллыг дийлэхгүй байх тохиолдол элбэг байдгийг, харин 20 орчим хувь нь тэднийг ажилдаа хоцорч ирэх нь түгээмэл байдгийг дурдсан байна.

Ажлаас халагдах шалтгаануудын дунд харилцааны ур чадвар сул байх (39%), санал хүсэлт, шүүмжлэлийг хүлээж авахад хүндрэлтэй байх (38%), асуудал шийдвэрлэх чадвар хангалтгүй байх (34%) зэрэг нь мөн гол байр суурийг эзэлж байв. Үүнээс гадна ажлын байранд тохиромжгүй хувцаслалт болон зарим менежерийн зүгээс хэт хурдан албан тушаал ахихыг хүссэн бодит бус хүлээлт гэж үзсэн асуудлууд ч нөлөөлөгч хүчин зүйлсэд багтсан байна.

Олон ажил олгогчийн хувьд эдгээр асуудал нь албан ёсны арга хэмжээ авах шаардлагатай түвшинд хүрсэн бөгөөд ажил олгогчдын 79 хувь нь ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа Z үеийн ажилтнуудад гүйцэтгэлийг сайжруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай болсон гэдгээ илэрхийлжээ. Ийм арга хэмжээ авсан хэдий ч эдгээр ажилтны 60 хувь нь эцэстээ ажлаасаа халагдсан байна.


“ResumeBuilder.com”-ын дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар менежерүүд болон бизнесийн удирдагчдын 74 хувь нь Z үеийнхэнтэй хамтран ажиллахад бусад үеийнхнээс илүү хэцүү гэж үздэг болохыг тогтоожээ.

Хэдийгээр сорилт бэрхшээлүүд байгаа ч Z үеийнхэн хөдөлмөрийн ертөнцийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэхээр байна. “Glassdoor”-ын судалгаагаар, энэ онд Z үеийнхэн бүтэн цагийн ажиллагсдын дунд "бэйби бумер" (baby boomer) үеийнхнийг гүйцэж, хамгийн том бүлэг болох төлөвтэй байв.

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр, 2027 он гэхэд Z үеийнхэн дэлхийн ажиллах хүчний дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлэх болно.


 

Холбоотой мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Z үеийнхэний ажлаас халагдаж буй гол шалтгаан юу вэ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Визний хураамж 20 дахин нэмэгдэхтэй холбоотойгоор Японы цагаачлалын алба гадаад иргэдээр дүүрчээ
Хосууд салахыг хүссэн ч амьжиргааны өртгийн хямралаас болоод салж чадахгүй байна
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он