Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг ,Бизнес

АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ

59 мин өмнө
АНУ-ын Төрийн департамент улс орнуудын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлээ (ICS)-ийг гаргажээ. Энэхүү мэдэгдэл нь дэлхийн 170 гаруй улс орны бизнес болон хөрөнгө оруулалтын орчныг хамруулсан цогц тайлан  байдаг. Тайланд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэе.   

АНУ-ын Элчин сайдын яамнаас тогтмол хийгддэг үнэлгээг Монгол Улсын хөрөнгө оруулалтын тайланд тусгасан байна. Энэ талаар АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд өнгөц засвар, шархны наалт төдийгөөс давж сэтгэх хэрэгтэй. Гэрээ хэлцлийг чанд хамгаалдаг, урьдчилан таамаглах боломжтой хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой” хэмээжээ.
 
Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах алхам төдийлөн хийсэнгүй.  Шинээр хөгжиж буй тус зах зээлд уул уурхайн салбарт бизнес эрхлэхэд өндөр өгөөжтэй байх боломжтой. Гэвч дараах хүчин зүйлсээс үүдэн зайлшгүй болгоомжлох шаардлага үүсч байна.  Үүнд:
  • Гадаад эдийн засаг болон санхүүгийн цочролд эмзэг байдал,
  • Үр дүн муутай маргаан хянан шийдвэрлэх үйл явц,
  • Дүрэм журам боловсруулах үед талуудын саналыг тусгадаггүй байдал,
  • Хөрөнгө албадан хураах эрсдэлтэй гэж дүгнэсэн байна.
Ялангуяа уул уурхай, эрчим хүч зэрэг салбаруудад хөрөнгө оруулах нь ашигтай байж болох ч тус салбарууд улс төрийн өндөр эрсдлийг дагуулсаар байгааг анхааруулжээ.
 
Тайлангийн хураангуйд, Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч, энэ анхаарлыг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахад бэрхшээлтэй тулгарсаар байна.  Монгол Улс хууль, дүрэм журмыг ил тодоор боловсруулж, урьдчилан таамаглах боломжтойгоор хэрэгжүүлдэг бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид Монгол Улсыг хэтэрхий эрсдэлтэй гэж үзэн, бусад өрсөлдөхүйц улс орнуудыг сонгосоор байх болно.  Бизнес эрхлэгчид бүхий л шатанд дүрэм журам, зохицуулалтын маш олон урьдчилан таамаглах боломжгүй хүнд суртлуудтай тулгарч байгаа. Яам, агентлагуудын албан тушаалтнууд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмуудыг өөрсдөө ахин дахин зөрчих үйлдлүүд гаргадаг.  Хөрөнгө оруулагчид шүүхийн шийдвэр гаргуулахад маш уддаг. Цаашлаад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаа ялгаагүй их цаг шаарддагийг онцолсон. Татварын ерөнхий газар зэрэг захиргааны байгууллагууд аливаа маргаан, асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй эсвэл чадамжгүй байгаа нь шууд бус утгаараа хөрөнгө албадан хураах эрсдэл болж байгааг сануулж байна.  Ялангуяа албадлагын шинжтэй, хэт өндөр татварын дүгнэлт үйлдэх замаар харилцан тохиролцоо хийхэд хүргэж байгаа явдалд хөрөнгө оруулагчид зовниж байна.  Засгийн газар хувийн аж ахуйн нэгжээс илүү төрийн өмчийн компаниуддаа давуу байдал олгодог гэсэн ойлголт нь одоогийн хөрөнгө оруулагчид бизнесээ өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд сөргөөр нөлөөлж байна.
 
Эцэст нь, Монгол Улс 2024 онд үндэсний баялгийн сангаа шинэчлэн байгуулах багц хуулийг баталсан. Үүнд УИХ-аас стратегийн гэж үзсэн ордууд дах хувийн компанийн эзэмшлийг 34 хувиар хязгаарлах, 34-өөс багагүй хувийг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр төрд буцаан шилжүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан.  Хөрөнгө оруулагчид эдгээр зохицуулалтуудыг хөрөнгө албадан хураах шинжтэй гэж үзэж байгаа. Засгийн газар энэ дүрмийг бусад уул уурхайн төслүүд, цаашлаад олборлохоос бусад салбарт ч ашиглах магадлалтай гэж эмээж байгаагаа илэрхийлсэн.  Хөрөнгө оруулагчид Засгийн газар болон хууль тогтоогчдоос энэ зохицуулалтуудаа өөрчлөхийн сацуу уул уурхайн үр ашиг, орлогыг тэнцвэртэй хуваарилах хүсэлтийг тавьсан.  Уул уурхайн салбарын бүх орлогын 60 хувийг төр хүртэнэ гэсэн Засгийн газрын нээлттэй шаардлага хуульд тусгагдан, хэрэгжиж эхэлвэл хайгуулын болон олборлох аж ахуйн нэгжүүд Монголоос дайжихад хүрэхийг бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид сануулж байна.  2026 онд УИХ зөвшөөрөл, лиценз олгох үйл явцыг хялбарчилж, хүнд суртлыг арилгах хуулийг баталсан.  Харамсалтай нь энэ арга хэмжээ нь хэрэгжилтийг сайжруулах бодитой төлөвлөгөө, үүрэггүй байгаа нь тус хуулийг бодит хэрэгжилтийн гэхээсээ илүү бэлгэдлийн шинжтэй болсныг харуулж байна гэжээ.

Эх сурвалж: https://mn.usembassy.gov/mn/2026-ics-mongolia-mn/?fbclid=IwY2xjawUqrYlleHRuA2FlbQIxMABwZG9mAWJyaWQRMU1KaE42MFhMa3lCVGJRYXpzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEedSDQWAwhZKUtgYXPN0K_Nz-m3YWhkxGM4J8qTQY_4lZH7eQOsZLSK6giQnY_aem_USJUAVvn4WrTJJTRChWvdg

 

Холбоотой мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
Монголын уул уурхайн төслүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Z үеийнхэний ажлаас халагдаж буй гол шалтгаан юу вэ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт боллоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Визний хураамж 20 дахин нэмэгдэхтэй холбоотойгоор Японы цагаачлалын алба гадаад иргэдээр дүүрчээ
Хосууд салахыг хүссэн ч амьжиргааны өртгийн хямралаас болоод салж чадахгүй байна
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төсөв: Дарга нарын томилолтын зардалд 37.7 тэрбумыг зарцуулжээ
Монгол-Италийн түүхэн хэлхээ өнөө цагт музейн хамтын ажиллагаагаар үргэлжилж, тусгай үзэсгэлэн дэлгэлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он