Сэтгэгдэл 0
Владимир Путин: Украины дайныг зохицуулах бүх санал хэлэлцээрийн ширээн дээр байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн баасан гарагт Украинтай дөрвөн жил гаруй үргэлжилж буй дайныг зохицуулах бүх санал хэлэлцээрийн ширээн дээр хэвээр байгаа ч Москва өөрийн ашиг сонирхолд юу нийцэхийг үнэлж үзэх шаардлагатай хэвээр байна гэжээ. Тэрбээр Оросын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ОХУ-ын парламентын сонгуулийн дараа Киевтэй хэлэлцээгээ сэргээхэд Москва бэлэн байсан ч Украины тал Москва руу халдлага үйлдэж, санал хураах байруудад цохилт өгч, өдөөн хатгасан шинжтэй халдлагуудыг эхлүүлсэн бөгөөд одоо үүнийхээ үр дагаврыг амсах ёстой гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос руу хийсэн халдлагыг өөрийн улсын энгийн иргэд болон дэд бүтцэд хийсэн цохилтын шударга хариу арга хэмжээ гэж мэдэгдэхийн зэрэгцээ дайныг шийдвэрлэх хэлэлцээг эхлүүлэхийг ОХУ-д уриалсан юм. Харин Путин Украины зүгээс гал зогсоох, хэлэлцээг сэргээх тухай уриалга гаргасантай холбогдуулан "Бүх хувилбар ширээн дээр байна. Бүгд боломжтой. Гэхдээ тэдний үйлдсэн бүх зүйлсийн хариуд нь юу хийхээ сайтар бодож үзэх хэрэгтэй болно" гэжээ.
Оросын хүчин Украины хотууд руу, ялангуяа шөнийн цагаар цохилт өгсөөр байгаа боловч сүүлийн долоо хоногуудад Киев болон бусад хотуудыг өдрийн цагаар дрон, пуужингийн цохилтоор онилох болсон. Баасан гарагт нийслэл хотод агаарын цохилт өгсний улмаас долоон хүн амиа алджээ.Украин улс олон сарын турш Оросын байгууламжууд, тэр дундаа газрын тосны салбар болон худалдааны цэгүүд рүү цуврал цохилт өгч байгаа бөгөөд зарим халдлагыг Украины хилээс 3000 км (1800 миль) хүртэлх зайд үйлдсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.