Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Б.Энхбаяр эргээд Хууль зүйн сайд болно

2026/09/16
Ерөнхий сайд Н.Учрал хэд хоног танхим дотроосоо дайсан хайсны эцэст Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг Б.Булнай гэх эмэгтэйн олон нийтийн сүлжээн дэх постыг үндэслэн огцруулж буйгаа мэдэгдэв. Олон нийтийн сүлжээг эх сурвалжаа болгож, ажлаа хийдэг Ерөнхий сайдын үүднээс “Фэйсбүүк”-тээ түүнээс өөрөөр шалтгаан бичээгүй учраас ингэж үзэхээс өөр аргагүй.
С.Амарсайханы Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлөгдөхөөс өмнө “Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ойрын хамаатан, хуулийн байгууллагуудын тендерийг түүдэг Б.Булнай гэх эмэгтэй хуулийн байгууллагын удирдлагуудтай хамтран зохион байгуулалттай гүтгэлэг, тавилттай бичлэг цацсан” гэдгийг албан ёсны хэвлэлийн бага хурлаар баримттай зарласан. Харин тэрхүү баримтынх хариуг нь Ерөнхий сайд Н.Учрал  “Фэйсбүүк”-ийн постоор илэрхийллээ.Өнгөрсөн хэд хоногийн улс төрийн үйл явцын хувьд Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэж байсныг Сангийн яам, Боловсролын яамны албан тушаалтнууд ил болгосныг УИХ-ын гишүүд баталсан. Гэтэл Ерөнхий сайд өөртэй нь холбоотой баримтыг ил болгосон яамдаас дайснаа хайхын оронд Хууль зүй, дотоод хэргийн яам руу удганы сэтгэгдэлд түшиглэсэн гэнэтийн довтолгоо хийсэн цаанаа учиртай.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы суудал ганхахтай зэрэгцэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр эргээд Хууль зүйн сайд болно гэдэг мэдээлэл төрийн ордонд тархсан. Энэ нь ч батлагдаж, Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлийн дараа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд албыг давхар хашна гэдэг төрийн шийдвэрийг эрх баригч МАН-ын халаасны хэвлэлүүд тарааж эхлэв.

Ийнхүү намын аппаратаас нь санал болгож, төрийн эрх барьж буй фракцын хүссэнийг гүйцэтгэх хүнээр Б.Энхбаярыг тодруулаад байгаа. Эцэст нь хууль зүйн салбартай асар их ашиг сонирхлын зөрчилтэй байгаа Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар зэхсэн байна.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 1
  • Зочин

    Б энхбаярыг хууль зүйн сайд болгох юм бол маны нэр хүнд,учралын нэр хүнд навс унаж сүйрлийн замдаа орно

    [ 66.181.185.73 ]
    2026/09/16

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он