Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

АН-ын даргаар Л.Гантөмөрийн оронд Я.Санжмятав яригдаж эхэлжээ

2023/05/23

АН-ын дотоодод уур амьсгал нэлээд ширүүн байгаа аж. Учир нь намын дарга Л.Гантөмөр гишүүдийнхээ хүлээлтэд хүртэл ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл өнгөрсөн хугацаанд ихээр гарсан. Үүн дээр нэмэгдээд БСШУ-ы сайдаар ажиллаж байх үеийнх нь Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал үүссэн нь ч нэрмээс болж байгаа аж. Энэ бүхэнд төв намаас дорвитой хариулт өгөхгүй байгаад гишүүд нь бухимдаж эхэлжээ. Хэдийгээр хуваагдал хагацал нь нэг талдаа гарч, нэг тамгатай, нэг нам болсон болохоор “гарман дээр морио юүлэхгүй” гэж гүрийсэн ч эцэстээ асуудал босгохоос өөр аргагүйд хүрч байгаа бололтой. Ирэх жилийн УИХ-ын сонгууль холимог хувилбараар болох бол намын жагсаалтаа дарга нь тэргүүлэх учиртай. Энэ ч дангаараа том асуулт.

Тиймээс Л.Гантөмөрийг намын даргаас нь буулгах тухай яриа сэдэрч эхэлсэн байна. Бүгдийн мэдэж байгаагаар энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаанд Л.Гантөмөр 152 гишүүний санал авч АН-ын дарга болсон. Түүний өрсөлдөгч С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 саналаар удаалж байв. Тухайн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэгдэх ҮБХ-ны 30 гаруй гишүүн бөөнөөрөө Л.Гантөмөрт саналаа өгснөөр ялалт байгуулахад ихээхэн нөлөөлөв гэдэг мэдээлэл гарч байлаа. Ер нь дундын хүн хэлбэрээр талцаж хуваагдсан бүлэглэлүүд түүнийг даргаар тавьсан гэдэг ч тэр дундаа Х.Баттулга гэдэг хүний нөлөө харьцангуй өндөр байжээ гэсэн үг.

АН-ын удирдах албан тушаалуудад Х.Баттулгын нэр дээр данслагддаг хүн олноор орж ирсэн тухай мэдээлэл бий. Тэгвэл АН Их хурлаа хийхээр хүлээж байгаа энэ үед даргын асуудал босож ирвэл хэн байх вэ гэдэгт ч хариулт бэлэн болжээ. Мэдээж, нэгдүгээрт Х.Баттулга намын ҮБХ-д жин дарж байгаа энэ тохиолдолд түүнд таалагдах хүн байх ёстой. Тэр нь УИХ-ын гишүүн, Байнгын хороон дарга, Хөдөлмөрийн сайд, УИХ-ын дэд дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж явсан Я.Санжмятав.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан дотны найз, тэгээд ч намынхаа бусад лидерүүдтэй хэл амаа амархан ололцож чаддаг, чадвартай менежер гэвэл өнөөхөндөө түүнээс өөр сонголт бага байгаа юм. Бас ч өнгөрсөн олон жил улс төрд явахдаа нэр цэвэр байсан нь нөлөөлнө. АН-ын нүүр царай болж явсан ахмад гишүүд ч дуртай хүлээж авч буй аж. Түүгээр барахгүй дэмжинэ гэдгээ ч мэр сэр илэрхийлээд байгаа сурагтай.

Тэгвэл нөгөө талд нэгэнт намын дарга болсон Л.Гантөмөрийг хүрээлсэн хүмүүс байр сууриа хадгалах арга саам хайж эхэлжээ. Нэг гараараа амлалт, нөгөө гараараа сүрдүүлэг, харлуулалт хийж буй бололтой. Өнөөдрөөс Х.Баттулга, Ж.Санжмятав нарын 2013 онд “Оёдолчдын холбоо”-нд өгсөн 14.7 тэрбум төгрөгийн асуудал, С.Эрдэнэ Нийгмийн хамгааллын сайд байхдаа “Их тамир” амралтдаа НХС-гаас мөнгө олгосон тухай мэдээллүүд сэвэгдэж буйг чухамдаа Л.Гантөмөр хавиас хийгдэж буй ажил гэдгийг эх сурвалжууд нотолж байна. Энэ нь асуудал эвгүйцэхээс урьтаж Я.Санжмятавын нэр хүндийг унагаах, түүнд дэмжлэг үзүүлж болох улс төрийн нөлөөтэй Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг болгоомжлуулах зорилготой нь илэрхий байгаа юм. Ямар ч байсан АН-ын дотоод асуудал нэлээд савалгаатай болж, даргын сандал суудал хөдөлж мэдэх бэлтгэл эхэлжээ.

Холбоотой мэдээ

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа
УОК: Хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч ажиллана
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор ААН-үүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа
Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
Нийтийн албанд томилогдох 645 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ
Б.Найдалаа Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулна
COP17-г зохион байгуулах Үндэсний хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны дэд хороо хуралдав
Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он