Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ

1 цаг 10 минут
2025 оны есдүгээр сарын 08-нд нийтлэгдсэн PISA судалгааны үр дүн нь дэлхий даяар унших болон математикийн хичээлийн гүйцэтгэл эрс буурсныг харуулж байна. PISA буюу Олон улсын сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх хөтөлбөр нь 15 настай сурагчид унших, математик, байгалийн ухааны чиглэлээр эзэмшсэн мэдлэг, чадвараа бодит амьдралын нөхцөл байдалд хэрхэн ашиглаж чадаж байгааг хэмждэг дэлхий нийтийн судалгаа юм. Энэхүү сорил нь сурагчдыг сургууль дээр цээжилсэн мэдлэгээр нь үнэлэх бус, харин асуудал шийдвэрлэх чадварыг нь хэмжихэд чиглэдэг тул шалгалтад тусгайлан бэлдэх боломжгүй байдаг. Анх 2000 онд зохион байгуулагдсан уг судалгааг боловсролын салбарын гүйцэтгэлийг үнэлэх дэлхийн хамгийн нөлөө бүхий хэмжүүр гэж үздэг. 2025 онд 91 улс, эдийн засгийн бүс нутгийн 760,000 гаруй сурагч уг сорилтод хамрагдсан байна.

Сурагчдын сурлагын амжилтын буурах хандлага 2015-2025 оны хооронд унших чадварын үзүүлэлт хамгийн их бууралттай байсан бөгөөд OECD-ийн гишүүн орнуудад 28 оноогоор, харин судалгаанд оролцсон бусад улс орон, эдийн засгийн бүс нутгуудад 16 оноогоор тус тус буурчээ. Математикийн хичээлийн оноо OECD-ийн орнуудад дунджаар 22 оноогоор буурсан бол дэлхийн бусад хэсэгт энэ үзүүлэлт 8 оноогоор буурсан байна. 2025 оны PISA үнэлгээний гол чиглэл болсон байгалийн ухааны хичээлийн хувьд OECD-ийн орнуудад оноо 7-гоор буурсан бол бусад улс орон, эдийн засгийн бүс нутгуудын үзүүлэлт ерөнхийдөө тогтвортой хэвээр үлджээ.
OECD-ийн орнуудын сурагчдын бараг гуравны нэг нь "сул амжилттай" гэж үнэлэгдэж байна
PISA-гийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар OECD-ийн орнууд дахь 15 настай сурагчдын 29 орчим хувь нь гурван хичээлийн чиглэлээр "сул амжилттай" (low performers) гэж тооцогдож байна. Унших чадварын оноо дэлхий даяар буурсан нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. OECD-ийн орнуудад унших чадварын оноо дунджаар 25 оноогоор буурчээ. Судалгаанд дурдсанаар, 20 онооны зөрүү нь ойролцоогоор нэг жилийн сургалтын үр дүнтэй тэнцдэг байна. Энэ нь 15 настай сурагчдын ихэнх нь ердийн үед 14 настай хүүхдүүдээс хүлээгддэг түвшинд сурлагын амжилт үзүүлж байгааг илтгэж байна.

OECD-ийн орнуудын дотроос Исланд болон Словени улсад онооны бууралт хамгийн их буюу 50-иас дээш оноогоор буурсан үзүүлэлттэй гарчээ.
Зөвхөн таван улсад л унших чадварын оноо сайжирсан байна. Тухайлбал, Катар (11 оноогоор өссөн), Бруней Даруссалам (18), Камбож (26), Филиппин (27) болон Замби (50) байна. Хэдийгээр эдгээр улсын боловсролын тогтолцоо нь OECD-ийн дундаж үзүүлэлтээс доогуур хэвээр байгаа ч "дэлхий даяар ерөнхий уналт ажиглагдаж байхад бодитой ахиц дэвшил гаргасан нь сайшаалтай" гэж судалгаанд тэмдэглэжээ.
 

Холбоотой мэдээ

ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
H-1B визтэй мэргэшсэн ажилтнууд ажилгүй болвол АНУ-ыг шууд орхих шаардлагатай болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он