Сэтгэгдэл 0
H-1B визтэй мэргэшсэн ажилтнууд ажилгүй болвол АНУ-ыг шууд орхих шаардлагатай болно

Дональд Трампын засаг захиргаа H-1B визтэй мэргэшсэн ажилтнууд зэрэг тодорхой төрлийн цагаачдад ажлаасаа гарсны дараа АНУ-д үлдэж, шинэ ивээн тэтгэгч олох боломж олгодог 60 хоногийн хугацааг (grace period) цуцлах санал гаргажээ. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас "Холбооны бүртгэл"-д (Federal Register) нийтэлсэн уг журмын өөрчлөлтийн төсөл ёсоор, H-1B болон бусад тодорхой төрлийн түр ажиллах виз эзэмшигчид ажлаа дуусгамагцаа тус улсыг орхин явах шаардлагатай болох юм. Энэ нь гадаад ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай Америкийн технологийн томоохон компаниудад хүнд цохилт болж болзошгүй байна. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сард албан тушаалдаа эргэн очсоноосоо хойш хууль ёсны цагаачлалыг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн алхам юм. Түүний засаг захиргаа мөн мэргэшсэн ажилтнуудын визний хураамжийг нэмэгдүүлж, саяхан шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дэлхий даяарх АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудад цагаачлалын визний ярилцлагын цаг олгох үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.
Дотоодын аюулгүй байдлын яам (DHS)-ны мэдээлэлд дурдсанаар, энэхүү өөрчлөлтөд өртсөн компаниудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саатал гарч болзошгүй ч, тухайн ажлын байрууд Америк ажилтнуудад шилжих боломжтой гэж үзэж байна. Мөн зарим тохиолдолд, ажлаасаа гарсан цагаач ажилтнууд ажил олгогчийнхоо хүсэлтээр дахин өргөдөл гаргах боломжтой байж болохыг тус яам нэмж дурджээ. 2017 оноос хойш мөрдөгдөж буй 60 хоногийн хугацаа (grace period) нь гадаад ажилтнуудад АНУ-д өөр ажил хайх, эсвэл эх орноосоо явахаасаа өмнө байшингаа зарах, хүүхдүүдээ сургуулиас нь гаргах зэрэг хувийн ажлаа цэгцлэх боломжийг олгодог байв.
АНУ-ын Конгрессоос 1990 онд баталсан H-1B виз нь Энэтхэг, Хятадаас чадварлаг боловсон хүчин татахыг зорьж буй технологийн компаниудын хувьд нэн чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь тухайн салбарт АНУ-ын чадварлаг ажилтнууд дутагдалтай үед ажлын байрыг нөхөх боломжийг олгодог юм.Бизнестэй холбоотой цагаачлалын асуудлаар мэргэшсэн "Berardi Immigration Law" хуулийн фирмийн өмгөөлөгчдийн хэлснээр, энэхүү алхам нь "гадаад ажилтнуудыг цомхотгох болон ажлаас чөлөөлөх үйл явцыг зохицуулахад хүний нөөцийн багуудад олгогдсон хугацааг эрс богиносгох" ажээ. Хэрэв хэрэгжвэл уг өөрчлөлт нь E-1 (олон улсын худалдаа эрхлэгч), E-2 (арилжааны тээврийн хэрэгсэл жолоодогч), L-1 (олон улсын компаниудын удирдах албан тушаалтан эсвэл менежерүүдийн богино хугацааны ажил), O-1 (шинжлэх ухаан, спорт, урлагийн салбарт "онцгой авьяас чадвар" эзэмшсэн хүмүүст олгодог виз) болон TN (мэргэжлийн ажилтан) ангиллын виз эзэмшигчдэд мөн хамаарах аж.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.