Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй

2026/09/14
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг ярьж байна гэдэг мэдээ гарсан. Энэ талаар?
-Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг өөрөө санаачилна. Манайхаас огцруулах асуудал орно гэж ойлгож байгаа. Огцруулах түмэн шалтгаан байгаа биз дээ. Нэгдүгээрт, үнийн өсөлтийн эсрэг огт хөдөлсөнгүй. Ямар нэгэн бодлого гаргах ёстой. Үнийн дарамт үнэхээр бүх бараан дээр гараад ирлээ. Ялангуяа сүүлийн долоо хоногийн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнэ, түрээсийн үнэ огцом хөдөлж байна шүү дээ. Энэ үнийн өсөлтийн эсрэг тодорхой бодлого гаргах байтал огт хөдөлсөнгүй. Бас бензин тосны хангамжийн асуудлыг өнгөрсөн жилийн намар ярьсан. Харамсалтай нь, жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Зунжингаа монголчуудыг очерлууллаа. Цаашлаад ямар нэгэн байдлаар үнийг тогтворжуулах бодлого харагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ үнийг өдөөх, гал дээр тос нэмэх ажлыг хийж байгаа.
Жишээлбэл, 2026 оны төсвийн тодотгол бол зардалдаа тааруулж хийх учиртай тодотголыг нэг их наядаар алдагдлыг нь нэмэгдүүллээ. Ингээд цаашаа явбал алдагдал ихсэх юм байна. Улам өрөнд орох юм байна, яг энэ хэмжээгээр төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэж, цаашдаа үнэ өсөх нь гэдэг маш энгийн зүйлийг эдийн засагчид ярьж байгаа. Тэгэхээр нэгэнт бодлогоо гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй шүү дээ.

-Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилах гэж байсан асуудал үүслээ. Энэ дээр хариуцлага үүрэх ёстой юу?
-2023 онд Нийтийн ашиг сонирхлын хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд төрөөс зээл авах, тендерт оролцохыг хориглосон шүү дээ. Яг энэ дагуугаа л явмаар байна. Жилдээ нэг удаа нийтийн ашиг сонирхлын хуулийн хэрэгжилтийг УИХ дээр сонсож баймаар байна. Энэ хуулийн биелэлт хэрхэн хангагдаж байгааг заавал сонсох хэрэгтэй. Ингэж чадвал бүх газар дохио авна. Бид хууль баталчихдаг. Гэхдээ хяналт хийгдсэнгүй. Хяналтын мэдээлэл явсангүй. Тийм учраас бид сонирхлын зөрчлөөс ангид байхыг хатуу баримтлахгүй бол болохгүй ээ. Ер нь төсвийн мөнгийг хувийн сургууль ч байна уу, компани ч байна уу хувийн байгууллагад шууд олгодог гэдэг зүйл байж болохгүй. Би бол ямар ч тохиолдолд буруу гэж хэлнэ.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он