Сэтгэгдэл 2
ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нь 2013 оноос ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, жижиглэн худалдаа байх ёстой хэмээн дүүрэг, нийслэлийн үе үеийн удирдлагатай тэмцэж байсан. Хамгийн сүүлд, 2025 оны хавар хотын дарга асан Х.Нямбаатар зөвшөөрөлгүй байршуулсан 1400 орчим ТҮЦ-ийг нүүлгэх үеэр “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-ын өмгөөлөгчөөр ажиллаж НЗДТГ, УБЗАА-тай шүүх дээр маргаан үүсгэж байсан билээ.
Тэгвэл Х.Бат-Ялалт нь өнгөрсөн зургаадугаар сараас хотын дарга Б.Пүрэвдагвын ТҮЦ-ийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Энэ хүрээндээ ТҮЦ-ийнхнийг хүлээн авч, уулзалтууд хийж эхэлсэн байна. Тодруулбал, хотын дарга Б.Пүрэвдагва ТҮЦ-үүдийг байршуулах бүсүүдийг судалж, байршуулна гэдгээ мэдэгдээд буй юм.
Ташрамд, 2025 онд ТҮЦ-үүдийг ачих үеэр 100 гаруй иргэнээс “ТҮЦ-ийг нь буцаан авчирч, хуучин байрлалд нь тавьж өгнө” хэмээн 1 сая төгрөг авч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байдаг билээ.
Munguu awii
Luiwarchin batganyalalt
Алтансавх
Батялалт бол 3аас 4 түцний холбоо байгуулаад би өмгөөлөгч та нарын өмнөөс би дуугарч та нарыг хамгаалан гэж ядарсан хүмүүсээс өмгөөлөгчийн мөнгө гэж нэг хүнээс сая төгрөг авч эдгээр хүмүүстэй гээ батцэцэг одмаа отгонбаатар юмуу отгонбаяр билүү эд нартай нийллэж залилан хийж луйвар хийж бсан түцээр амь зуугч холбооний батцэцэгт надаас миний охин бид хоёроос татвар хураамж өмгөөлөгчийн мөнгө гэж 2018оноос нөхөртэйгээ нийллэж авч байсан 2025онд түцээ ачуулахд батцэцэг холбоо нэрээр янз бүрийн аргаар мөнгө авч бсан мөртлөө миний түцний төлөө юу ч хийхгүй харин өөрийнхэн түц 2025онд нямбаатарыг байхд ачигдахгүй бүрэн эрхтэй одоог хүртэл ажиллаж батцэцэгийн гэр бүлийн найз бол нийслэлийн дуламсүрэн батялалт одмаа батцэцэг отгонбаяр гэх хүмүүс бол түцийг монопол болгоод өөрсдийнхэн хамаарал бүхий хүмүүсийн түц өөрсдийнхэн түц хотын аль ашигтай орлоготой газар ажиллаж нөхөн олговороо хүртэл нямбаатараас авсан тэгхэд миний түцийг одоо хүртэл сүхбаатар дүүрэг өгөхгүй авч чадахгүй бгаа.сүхбаатар дүүргийн дарга нартай уулзах гэж 70аас 80удаа жил гаруй явж бн төр өөрсдөө ялгаварлан гадуурхалт хийж хэнийхэн түцийн өгөөд ажилуулаад хэнийхэн түцийн өгөхгүй хууль дүрэм яриад бнаа өмгөөлөгч батцэцэг одмаа отгонбаяр нийслэлийн өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийн төлөө явж бгаа би цааш энэ тухай баримтай ярьж явах болноо батцэцэгээ мөнгөө авья