Сэтгэгдэл 0

Хойд Солонгос болон ОХУ найрамдлын харилцаагаа харуулсан ёслолын арга хэмжээний хүрээнд даваа гарагт анхны авто замын гүүрээ нээжээ. Тумен гол дээгүүр баригдсан энэхүү гүүрийг талууд гүнзгийрч буй стратегийн түншлэлийн чухал үе шат хэмээн онцолсон байна. Олон жилийн турш яригдаж ирсэн шинэ гүүрийн барилгын ажил нь 2024 онд Ерөнхийлөгч Владимир Путиний Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр тохиролцоонд хүрсний дараа буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм.
"Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна" гэдгийг ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин онцолсон байна. Тэрбээр Москва, Пхеньяны харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцлоод, уг гүүрийг нээж буй явдлыг "жинхэнэ түүхэн үйл явдал" хэмээжээ. Тэрбээр энэхүү гүүрийн бүтээн байгуулалт нь зөвхөн инженерийн төсөл төдийгүй нөхөрлөлийн шинэ бэлгэдэл болсныг тэмдэглэсэн байна. Мишустины хэлснээр, уг гүүрээр өдөрт 300 хүртэлх тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой бөгөөд гүүр нь Оросын холбооны авто замын сүлжээтэй холбогдож, Алс Дорнодын Владивосток хотоос Санкт-Петербург хүртэлх тээврийн коридорт хялбар нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажээ. Энэ оны эцэс гэхэд гүүр бүрэн ашиглалтад орж, зорчигч тээврийн хөдөлгөөнд ч мөн ашиглагдах аж.
Энэхүү гүүрийг Солонгосын дайны дараа буюу 1959 онд ашиглалтад орсон төмөр замын "Найрамдлын гүүр"-ний ойролцоо барьжээ. Шинэ гүүрийг бэлгэдлийн чанартайгаар Улаан армийн цэрэг Яков Новиченкогийн нэрээр нэрлэсэн байна. Пхеньяны зүгээс түүнийг 1946 онд Хойд Солонгосын анхны удирдагч Ким Ил Сун руу шидсэн гранатыг холдуулж, түүний болон бусад хүмүүсийн амийг аварсан хэмээн үнэлдэг ажээ. Украинд 2022 онд дайн эхэлснээс хойш хоёр улсын харилцаа улам бэхэжсэн бөгөөд Пхеньян 2024 онд Украины цэргүүд Оросын Курск муж руу довтлох үед тэднийг няцаахад туслах зорилгоор Орос руу олон мянган цэргээ илгээсэн байна. Мишустин даваа гарагт хэлсэн үгэндээ энэ талаар дурдаж, солонгос цэргүүдийг манай цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж, Оросын газар нутгийг хамгаалсан “Солонгосын баатрууд"-ын хэмээжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.