Сэтгэгдэл 0
Төсвөөс “Их Засаг кинг” нарын хувийн 3 сургуульд 9 тэрбумаар тоног төхөөрөмж авч өгнө

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хувийн хэвшлийн өндөр төлбөртэй 3 сургуульд улсын 7.1 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгөх асуудал сөхөгдөж олон нийтийн шүүмжлэл дагуулсан. УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал нарын зүгээс энэ асуудалд ямар нэг ашиг сонирхол байгаа эсэхийг холбогдох албаныхнаас тодруулсан ч тойм хариу өгөх албан тушаалтан олдоогүй.
Тэгвэл Боловсролын яам “Гэр ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн хүрээнд “Их Засаг кинг”, “Шинэ санаа”, “Империал” сургуульд ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр 7.1 биш 9.2 тэрбумын тоног төхөөрөмж олгохоор төлөвлөсөн нь болов. “Их Засаг кинг” гэхэд л Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль гэдгийг олон нийт мэднэ. “Шинэ санаа” сургуулийн захирлаар З.Даваажаргал, “Империал”-ийн эзэн нь “Loriblu Mongolia”-ийн захирал Н.Лхамсүрэн юм. Хувийн хэвшлийн дээрх сургуулиудад хуваарилсан зардлыг харвал, “Шинэ санаа”, “Империал” сургуульд 2 тэрбумын дэмжлэг, төрөлжүүлэхээр “Их Засаг кинг”, “Шинэ санаа” зэрэг 3 сургуульд 7.1 тэрбумын дэмжлэг олгохоор болоод байгаа юм. “Шинэ санаа”, “Империал” сургуулиуд нь Хан-Уул дүүрэгт байрладаг бол “Их Засаг кинг” Сонгинохайрхан дүүрэгт байрладаг аж.
Засгийн газраас танилцуулсан “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөрт зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулна гэж заасан.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.