Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

МАН-ын сэнтий мөрөөдөгсөд

2026/09/09

“Бүх л Ерөнхийлөгч нь дараагийнхаа Ерөнхийлөгчийг захиалдаг зүй тогтол байдаг” гэдэг. Ц.Элбэгдорж нь М.Энхболдыг захиалтал ялагдах ёстой байсан Х.Баттулга ялчихсан гэх нь бий. Хэрэв ийм явган яриаг үндэслэлтэй гэж үзвэл өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараагийн хүнээ захиална гэсэн үг. Намаа бараг бүрэн гартаа атгаж байгаа энэ хүн эсрэг талаасаа захиалга өгөх нь юу л бол. Тэгвэл Ардын намаас хэн нэр дэвших бол. Өнөөдрийн байдлаар тодорхой хэдэн нэрс дунд эргэлдэж байна.  

Г.Занданшатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй улс төрийн амьдрал нь эмээлийн хоёр бүүрэг мэт, оонын хос эвэр адил, давс перц шиг явж ирсэн хүн. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших энэ цикл дээр яах нь тодорхойгүй. Төрийн албан тушаалгүй түүнийг Ерөнхийлөгч өнгөрсөн зунжин алхам бүрдээ дагуулж явсан. Санаж байвал, Түмэн морьтны их жагсаал дээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй зуузай холбон галигуулж байв. Үүгээрээ дараагийн хүн бол тэр гэсэн мэссэжийг олон нийтэд шидсэн мэт харагдсан. Өнгөрсөн жилүүдэд тэрбээр хашиж үзээгүй албан тушаал бараг үгүй. Нам, холбоо, Байнгын хорооны дарга гэх мэт жижиг сажиг албан тушаалыг нь хасахад л сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэгэхээр болохгүй гэх газаргүй юм шиг хэрнээ яг ийм учраас бас болохгүй болчихоод байгаа юм. Улс төрийн ийм их туршлагатай, тодорхой хүрээлэл үүсгэсэн хүн Ерөнхийлөгч болсон хойноо санаа сэтгэл нь эргэчихвэл итгэлээ хүлээлгэсэн хүн нь яах билээ. Үүний дээр юм бүхнийг Зандка л авдаг гэж барьцсан нүдээр хараад Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар нь тээгэлдээд байвал аль ч үгүй болно биз дээ. Ядахад яр гэгчээр 2024 онд тойргоос ч УИХ-д гараад ирж чадаагүй байдаг. Хэдий ийм ч тэрбээр үнэхээр хүчтэй нэр дэвшигч мөн үү гэвэл мөөн. Гэвч боломжит хувилбар олон байна. 

Б.Жавхлан, Н.Энхболд

Уг нь шууд л Б.Жавхлан гэж болох байтал Н.Энхболдыг нэмдэг нь зүгээр ч биш ээ. Ерөнхийдөө хамгийн магадлалтай хоёр. Б.Жавхлангаас сэтгүүлчид “Ерөнхийлөгчид нэр дэвших үү” гэж асуухад “Нам мэднэ” гэжээ. Үгүй гэж бол хэлсэнгүй. Ерөнхийлөгч болох дургүй хэн байх вэ дээ. Харин нам гэдэг нь өнөөдрийн ойлголтоор нэг зэрэг гараа өргөдөг хүмүүс болчихоод байгаа болохоор мэдэх хүн нь мэднэ гэж ойлговол илүү амархан. Ордон дотор ил далд ярьдагаар Ерөнхийлөгчийн квотоор сүүлийн хэдэн Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан хүн гэнэт л ажлаа өгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсныг Ерөнхийлөгчид бэлтгэж хэл амнаас зайлуулсан гэх нь бий. Үнэндээ цар тахлын үеийн хэдэн арван их наядын зарцуулалтаас эхлээд өнөөгийн эдийн засгийн хямрал, үнийн өсөлтийг хөөгөөд байвал түүн дээр очихгүй гэж үү. Тийм болохоор хойтон жил болтол мартагнуулж байгаа юм. Үүний ар дээр хямралын үед эдийн засагч хүн хэрэгтэй, Сангийн сайд байсан хүн гээд гараад ирэхэд иргэдийн дэмжлэг авчихна гэж тооцсон байж болно. Нэгдүгээр хүндээ шадарласан он жилүүдээ бодсон ч тэр. Хамгийн гол нь тэр улс төрд өөрийн гэсэн баггүй юм. Яг л ийм улс төрийн баг муутай мөн томоотой учраас Хятад улсад Элчин сайдаар ажиллаж буй Н.Энхболд нэр дэвших боломжтой гэсэн явган яриа ордны коридоороор нисээд эхэлж. Ерөнхийлөгч солигдлоо. Одоогийн Ерөнхийлөгчийн хүрээлэл хэвээрээ үлдэнэ. Хонь бүрэн, чоно цатгалан. Улс төрд урваж шарвасан, өөрийг нь гаргаж ирсэн хүмүүсийг “гол гаргасан” явдал зөндөө. Энэ хоёрыг ч тийм яриа тойрдоггүй. Гэхдээ олон нийтэд хаяад өгөхөд тал талаас нь зулгаагаад байхааргүй ийм кандитатууд бас боломж өндөртэй байж мэдэх юм шүү. 

С.Бямбацогт, Ж.Энхбаяр

Хэдийгээр энэ хоёр Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй байх магадлал өндөр боловч олон нийтийн дунд нэрс нь яригдаад байдаг тул дурдах нь зөв юм. С.Бямбацогтыг УИХ-ын дарга болгосноороо сэтгэлийг нь бүрэн цатгаж, нэг өнжүүлсэн болов уу гэсэн таамаг илүү үнэмшилтэй. Түүнээс нэр дэвшүүлэхэд болохгүй гэх газаргүй. Тэр байтугай Ардчилсан намынхан дунд ч С.Бямбацогтод талтай хүн олон. Ховдынхон гэж бизнес, улстөрд нөлөө ихтэй нэг бүлэглэл гэх юм уу хамт олон байдаг. Тэдний дэмжлэгийг аваад урагшлахад болно оо болно. Гэхдээ л УИХ-ын дарга болгочихсон болоо юм биш үү л гэх байлгүй, нам ч тэр, “мам” нь ч тэр. 

Харин Ж.Энхбаярын талаар бол ганцаарчилсан тоглолт ихтэй учраас нөгөө хэддээ жийгдээд байдаг гэдэг. Өнгөрсөн арваад жилд суудал онгойх бүрд л түүнийг очно гэж шуугидаг эсвэл шуугиулдаг боловч чухамдаа Ж.Энхбаяраас бусад нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, үгүй ядах нь ээ л Хэрэг эрхлэхийн дарга хийлээ. Тэгж ярьвал намын генсек, дарга ч хийлээ ш дээ. Сүүлд УИХ-ын дарга дээр С.Бямбацогт, Ерөнхий сайдаар Н.Учрал очлоо. Г.Занданшатарыг Ерөнхий сайд болоход нь хэдэрлэсэн үү Дархан руу Хөдөө аж ахуйн яамыг нүүлгэж баахан давхисан. Н.Учралын танхимд Шадар сайд болоод сэтгэл ханасан нь юу л бол. Ерөнхийдөө л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өсөлт бууралтыг дагаад л өсөж буураад явдаг хүн. ЖДҮ сангаас болоод олон нийтийн дунд ч нэр хүнд муутай. Ерөнхийлөгчид нэр дэвших тохироотой том албан тушаалд очдоггүй гэдэг яриа байдаг ч наана нь нэг аятайхан том дээр очиж чадахгүй байгаа гэхээр дэмжлэгийнх нь хэмжээ төсөөлөгдөөд байгаа юм. Гэхдээ л эхэнд дурдсанчлан байж болох хувилбар л даа.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он