Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Нэг багийн иргэдийн саналаар хөрш сумын нутагт алт ухаж буй “Алтайхангай бүрд” ХХК-ийнханд хариуцлага хүлээлгэж чадах уу

2026/09/08
Хан Хэнтийн дархан цаазат, тусгай хамгаалалттай болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газарт хамаардаг гэхэд хилсдэхгүй нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын хилийн зааг Сайханы голын голдирол дунд “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан хууль зөрчин алт олборлож байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлосон, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчин үйл ажиллагаа явуулж буй,  газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Экологийн цагдаагийн албаныхан Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт хяналт, шалгалт хийж буй юм. Энэ шалгалтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж “Алтайхангай бүрд”, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь уурхайнхан тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн алт ухсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.
Өмнөдэлгэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Алтайхангай бүрд” ХХК-ийнхан Сайханы голын голдирол дунд, ойн сантай залгаа шахам газарт алт ухаж байгаа. Тэд хууль зөрчин орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй алт ухаж буй талаар бид 2025 оны аравдугаар сарын 7-ны дугаартаа “Хан Хэнтийн дархан цаазат газарт алт ухаж буй “Алтайхангай бүрд” ХХК-ийнхныг “хазаарлах” хүч алга” гэсэн нийтлэлээрээ хүргэсэн билээ. Гэвч хуулийг үл ойшоогоод зогсохгүй, тусгай зөвшөөрөлтэй талбайгаа хэтрүүлэн ухаж буй нь тодорхой болжээ. МV-006505 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийнхан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайландаа “Төсөл Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт хэрэгжинэ” хэмээн тусгаж, зөвшөөрөл авчээ. Гэтэл Батширээтийнхэд бус, Сайханы голын баруун эрэгт Өмнөдэлгэрийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компанийнхан Батширээт сумын Барх багийн иргэдэд “Сайханы голоос 54 метр газарт алт угаана” гэж байсан ч өдгөө голын голдирол дунд ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, өмнөдэлгэрчүүд, тус сумын Хэнтий багийн иргэдийн саналыг нь сонсолгүйгээр ухсаар байгаа юм. Сайханы голын голдирол дунд алт олборлож, шороо овоолж байгаа нь Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн хууль, хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоож, тоног төхөөрөмжийг нь лацдаж байсан ч “Алтайхангай бүрд”-ийнхэн лацыг тасдан ажиллуулсаар ирсэн юм. Өдгөө Экологийн цагдаагийн албаныхан хэн нэгний нөлөөнд оролгүй шалгаж, хуулийг уландаа гишгэгч “Алтайхангай бүрд” ХХК-ийнханд хариуцлага тооцож чадах, эсэхийг харах л үлдлээ.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он