Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Судалгаа: Залуучууд сургуулиа төгсөхдөө шаардлагатай практик ур чадвар эзэмшээгүй байдаг

56 мин өмнө
Шинэ тайланд дурдсанаар, олон тооны ажил олгогчид залуучуудыг ажилд шаардлагатай практик ур чадвар эзэмшээгүйгээр сургуулиа төгсөж байна гэж үзэж байна. 1100 менежерийн дунд явуулсан судалгаагаар тэдний тал хувь нь цаг баримтлах, эсвэл харилцааны зохих соёлд суралцаагүй залуу ажилтнуудтай таарч байсан хэмээн ярьсан байна. "Chartered Management Institute" (CMI)-ийн мэдээлснээр, ажил олгогчдын зүгээс голчлон шаарддаг чанаруудад тодорхой бөгөөд мэргэжлийн түвшинд ярих, түүнчлэн бусдын санал шүүмжлэлийг зөв хүлээж авч, түүний дагуу арга хэмжээ авах зэрэг чадварууд багтаж байгаа аж. CMI-ийн Бодлогын асуудал хариуцсан захирал Петра Уилтон  "Залуучууд боловсрол нь тэднийг ажил хөдөлмөрт бэлтгэнэ гэдэгт итгэдэг тул ажил олгогчид огт өөр ур чадвар шаарддаг болохыг ажилд орсон эхний өдрөө л мэдэж, тэдний хувьд гэнэтийн, таагүй байдал бий болдог. Залуучуудыг ажилд авдаг 10 менежер тутмын 4 нь тэдний боловсролын явцад эзэмшсэн мэдлэг, ур чадвар болон ажлын байрны бодит шаардлага хоёрын хооронд зөрүүтэй байдал үүсэж байсантай нүүр тулгарч байсан" гэжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээлэнгийн (IOSH) дэд ерөнхийлөгч Маколей Куинн “Ур чадварын хомсдол, ажилд авахад тулгарч буй бэрхшээлүүдийн дунд ажил олгогчид  залуу авьяастнуудыг цэцэглэн хөгжих боломжоо алдахаас нь өмнө хөөж гаргаж байж магадгүй бөгөөд 31 хувь нь ажлаасаа гарах талаар бодож байна. Өндөр гүйцэтгэлтэй ажил олгогчид ажиллах хүчнийхээ чадавхийг дээд зэргээр нэмэгдүүлэхийн ач холбогдлыг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Энэ бол шилдэг байдал, зах зээлийн өрсөлдөх чадварыг бий болгох зам юм. Дараагийн үеийнхэнд хөрөнгө оруулснаар ажил олгогчид өөрсдийн ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг” хэмээсэн байна.

 

Холбоотой мэдээ

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Н.Учралын “хүслийн жагсаалт”-ыг УИХ хэлэлцэж эхэллээ
Оюутолгой: Гүнийн уурхайд 61 уурхайчин гацжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Судалгаа: Залуучууд сургуулиа төгсөхдөө шаардлагатай практик ур чадвар эзэмшээгүй байдаг
Н.Учралын “хүслийн жагсаалт”-ыг УИХ хэлэлцэж эхэллээ
Оюутолгой: Гүнийн уурхайд 61 уурхайчин гацжээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
Засгийн газраасаа том толгойтой Э.Бат-Амгалан сайд
Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
ТАСС: Орос, Хятад "Байгалийн хүч" (Power of Baikal) хийн хоолойн төслийн талаар хэлэлцэж байна
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын IUHW группын захирал Такаги Күнинори болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он